“АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ БА АЖИЛ ЭРХЛЭЛТ-2017” хөдөлмөрийн яармагт 2500 орчим ажлын байр зарлалаа
Э. Цаагий
2017-04-28 17:02:36

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас жил бүр зохион байгуулдаг “Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн яармагт жуулчны бааз, тур оператор компани, зочид буудал, зоогийн газар зэрэг аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас нийт 2500 орчим ажлын байр зарлагдлаа.  Ес дэх жилдээ зохион байгуулагдаж буй хөдөлмөрийн яармаг дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн 10:00-18:00 цагийн хооронд Улаанбаатар чуулгын хоёр давхарт болно. Хөдөлмөрийн яармагийн үеэр нийслэлийн зургаан дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажлын байранд шууд зуучлах бол нээлттэй ажлын байр зарласан жуулчны бааз, тур оператор, зоогийн газар, зочид буудлын ажил олгогчид байгууллагаа танилцуулан, ажилд шалгаруулж авна. Тус арга хэмжээг нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Залуучуудын хөгжлийн газар, Аялал жуулчлалын Боловсрол хөгжлийн нийгэмлэгтэй хамтран зохион байгуулна гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ. 

1
Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
1
Уурлах
Хариу бичих