АЯАКС КЛУБ АМСТЕРДАМ ЦЭНГЭЛДЭХИЙНХЭЭ НЭРИЙГ ЁОХАН КРУЙФФ БОЛГОН ӨӨРЧИЛЛӨӨ
Бэлгүүн Намсрай
2017-04-27 15:49:34

ГОЛЛАНДЫН ХӨЛБӨМБӨГИЙН АЛДАРТ КЛУБ АЯАКС АМСТЕРДАМ ЦЭНГЭЛДЭХИЙНХЭЭ НЭРИЙГ ЁОХАН КРУЙФФ БОЛГОН ӨӨРЧИЛЛӨӨ. КРУЙФФ БОЛ ТУС БАГИЙН ХАМГИЙН ДОМОГТ ТАМИРЧИН БӨГӨӨД ТЭРЭЭР ХЭРВЭЭ АМЬД БАЙСАН БОЛ ӨНӨӨДӨР 70 НАС ХҮРЭХ БАЙСАН ЮМ.

1947 ОНЫ 4-Р САРЫН 26-НЫ ӨДӨР ГОЛЛАНДЫН АЛДАРТ ХӨЛБӨМБӨГЧИН, ДАСГАЛЖУУЛАГЧ ЁОХАН КРУЙФФ АМСТЕРДАМ ХОТОД ТӨРЖ БАЙЖЭЭ. КРУЙФФ НЬ АЯАКС БОЛОН БАРСЕЛОНА БАГУУДАД ТОГЛОЖ БАЙХДАА ДОТООДЫН ЛИГ БОЛОН ЕВРОПЫН ТАВЦАНД НИЙТДЭЭ 23 ЦОМЫН ЭЗЭН БОЛЖ БАЙСАН БОЛ ДАСГАЛЖУУЛАГЧЫН ХУВИАР ЛА ЛИГТ 5 УДАА АВАРГУУДЫН ЛИГТ 2 УДАА МӨН БУСАД ЦОМЫН ТЭМЦЭЭНҮҮДЭД УДАА ДАРААЛАН ТҮРҮҮЛЖ БАЙЖЭЭ. КРУЙФФ НЬ ӨНГӨРСӨН ЖИЛИЙН 3-Р САРД ТААЛАЛ ТӨГССӨН БӨГӨӨД ТҮҮНИЙ УНАГАН КЛУБ АЯАКСААС ТӨРСӨН ӨДРИЙГ НЬ ТЭМДЭГЛЭЖ АМСТЕРДАМ ЦЭНГЭЛДЭХИЙНХЭЭ НЭРИЙГ ЁОХАН КРУЙФФ АРЕНА БОЛГОН ӨӨРЧИЛЖЭЭ. КРУЙФФ АЯАКСТ 11 ЖИЛ ТОГЛОЖ 3 ЖИЛ ДАСГАЛЖУУЛАГЧ ХИЙХДЭЭ 8 УДАА ГОЛЛАНДЫН ЛИГИЙН АВАРГА БОЛЖ 3 УДАА ЕВРОПЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНД ТҮРҮҮЛЖ МӨН 2 УДАА ГОЛЛАНДЫН ЦОМЫН АВАРГА 2 УДАА ЦОМТОЙ БАГУУДЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНД ТҮРҮҮЛЖ БАЙСАН ЮМ.



 

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих