“Оддын хөлбөмбөг”-ийн тоглолтын хэвлэлийн бага хурал боллоо
Бэлгүүн Намсрай
2017-04-27 15:40:13

Монголын Хөлбөмбөгийн Холбоо, Арвайн үндэс ХК-тай хамтран гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн нээлтийн үйл ажиллагаанд зориулсан “Оддын хөлбөмбөг”-ийн тоглолт энэ бямба гаригт 14:00 цагаас болно.

Олимпын аварга тэргүүтэй урлаг, спортынхон хүч тэнцүү хуваагдан цагаан, цэнхэр өмсгөлтэйгөөр тулах бөгөөд талдаа 20 минутаар хоёр үе тоглож, үзэгчдэд гарын үсэгтэй бөмбөг дурсгана. Түүгээр ч зогсохгүй гурван мянган төгрөгөөр худалдаалагдах таслбарын 1000 төгрөг бүрийг Аутизмыг таниулах сарын аянд зориулах юм. Ганц энэ арга хэмжээгээр ч биш эх үрсийн баяр, шинэ жил болон бусад баяраар МХБХ, аутизмтай хүүхдүүдэд сэтгэлийн бэлэг гардуулж, нийгэмд тустай үйл хийдэг уламжлалтай.

Нийт 120 сая төгрөгийн шагналын сантай "Хүрхрээ үндэсний дээд лиг"-ийн нээлтийн хийх "Оддын хөлбөмбөг"-ийн тоглолтод оролцох урлаг, спортын алдартнууд урилга, нэр бүхий өмсгөлөө авч дууссан. Тийнхүү “Цагаан барс”, “Хөх чононууд” багуудын бүрэлдэхүүн тодорсон учраас 27-ны пүрэв гаригт 20:00 цагаас нээлттэй бэлтгэл хийхээр боллоо. Монголын ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн урлаг, спортын алдартнууд хөлбөмбөгийн спортоор өрсөлдөх сонирхолтой үйл явдлыг "Оддын хөлбөмбөг"-ийн тоглолтоос сонирхоорой.

 

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих