АЗИЙН ЗҮҮН БҮСИЙН ВОЛЕЙБОЛЫН ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТАМИРЧИД 5-Р САРД МОНГОЛД ХУРАН ЧУУЛНА
Бэлгүүн Намсрай
2017-04-27 15:34:59

Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн аварга шалгаруулах волейболын тэмцээн Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдхад сар хүрэхгүй хугацаа үлдлээ. 
Энэхүү тэмцээнд оролцох үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнийг удахгүй албан ёсоор танилцуулах болно. 

Монгол улсад волейболын спорт үүсэж хөгжсөний 90 жил, Монголын волейболын холбоо байгуулагдсаны 60 жилийн ой энэ жил тохиож байгаа бөгөөд энэхүү Азийн зүүн бүсийн тэмцээн 2017 оны волейболын хамгийн том тэмцээн болж байна. Азийн зүүн бүсэд 8 үндэсний холбоод харьяалагддаг бөгөөд 2015 онд БНАСАУ-ын баг уг тэмцээнд анх удаагаа орж байсан онцлогтой. Энэ удаагийн тэмцээнд зүүн бүсийн багууд бүрэн бүрэлдэхүүнээрээ буюу Макао, БНАСАУ, БНСУ, Тайвань, Хонконг, Монгол, БНХАУ, Япон улсын үндэсний холбоодын баг тамирчид оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байна.

1
Таалах
Хайрлах
1
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих
Хариулт
хуягаа
2017-05-07 00:06:57
монголын тамирчидын бүрэлдэхүүн тодорсон уу