Францын ерөнхийлөгчид нэр дэвшигч Э.Макрон мөрөөдлийн бүсгүйтэйгээ гэрлэжээ.
Нямсүрэн Онон
2017-04-27 13:09:30

Франц улсад ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шат өндөрлөж, нэр дэвшигч Эманнуэль Макрон, Марин Ле Пен нар хоёрдугаар шатанд тунаж үлдсэн байна. Сонгуульд ялалт байгуулах хамгийн магадлал бүхий нэр дэвшигч Э. Макроны хувийн амьдрал Францад төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татдаг. Хайр дурлалд насны хязгаар үгүй гэдгийг жинхэнэ утгаар нь тунхаглаж буй хосууд хоорондоо 24 насны зөрөөтэй. 

Э. Макрон 39 настай, харин түүний гэргий 64 настай. Гэхдээ төдийлөн сонин биш. Сонин гэвэл 24 жилийн өмнө хатагтай Бриджет Макрон түүний бага ангийн багш байжээ. Түүний охин нь Э. Макронтой нэг ангид сурдаг ангийн найз нь юм. Тухайн үед хүмүүс тэднийг үерхдэг гэж боддог байсан ч хэн ч Эммануэль Макроныг түүний ээжид нь хайртай гэж мэддэгүй байж, хатагтай Макрон ч мөн адил тааварлаа ч гүй явж. 

15 насандаа ангийн багшдаа хайраа илчилэхэд тэрээр хэдийн аз жаргалтай амьдралаа эхлүүлж, гурав дахь хүүхдээ төрүүлсэн байв. Э. Макрон энэ бүхэнд бууж өгөөгүйгээр барахгүй, 17 насандаа ангийн багштайгаа заавал гэрлэнэ гэсэн ам тангараг тавьжээ. 

Цаг хугацааны эрхээр хатагтай Бриджет 54 насандаа нөхрөөсөө салж, 2007 онд 30 настай Э. Макронтой гэрлэснээр тэдний хайрын түүх цэцэглэж эхэлжээ.

Залуухан, царайлаг, ирээдүйтэй ерөнхийлөгчид зүй ёсоор тооцогдож байгаа Э. Макрон өдгөө үзэсгэлэнт гэргий, түүний гурван хүүхэд, долоон ач зээгийн хамтаар аза жаргалтай амьдарч байна. 

Таалах
2
Хайрлах
Инээх
1
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих
Хариулт
DORJ
2017-04-27 16:39:51
66n SAYA HUNTEI ARD TUMEN NASNII ZOROONII TALAAR DUGRAHGUI BAIHAD MONGOLCHUUDAAD YAMAR HAMAA BNAA,