Оддын хөлбөмбөг болно
Э. Цаагий
2017-04-25 21:29:00

Монголын ард түмний хайр хүндлэлийг хүлээсэн урлаг соёлын болон спортын алдартнууд хөлбөмбөгийн холбооны цэнгэлдэх хүрээлэнд энэ сарын 29-ны 14:00 цагт нэгэн гал гарсан тоглолтыг хийнэ.

Урлаг, спортынхон хүч тэнцүү хуваагдан цагаан, цэнхэр өмсгөлтэйгөөр талдаа 20 минутаар хоёр үе тоглоно. “Хүрхрээ үндэсний лиг”-ийн нээлтийн тоглолтын өмнөх энэхүү бүх оддын тоглолтын тасалбар нь гурван мянган төгрөг. Тасалбар бүрээс 1000 төгрөгийг Аутизмийг таниулах сарын хүрээнд нэгдэж хандивлах юм.

"Хүрхрээ үндэсний дээд лиг"-ийн нээлтийн үйл ажиллагаанд зориулсан "Оддын хөлбөмбөг"-ийн тоглолтод оролцох урлаг, спортын алдартанууд урилга, нэр бүхий өмсгөлөө авсаар байна. 

Олимпийн аварга Н.Түвшинбаяр, олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатар, гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг, жүжигчин Б.Анхбаяр, О.Амгаланбаатар, реппер Gee, дуучин П.Баярцэнгэл, ТВ коктейл хамтлагийн жүжигчин Э.Цолмонбаяр нар цагаан өмсгөлтэйгээр нэгэн баг болж тоглох нь ээ. 

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар, Хурд хамтлагийн ахлагч Д.Отгонбаяр, Монгол Улсын гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг, ТВ коктейль хамтлагийн жүжигчин Д.Энхбаяр, Шар айраг хамтлагийн дуучин Г.Ганхүү  нар хөх өмсгөлөө хүлээн авчээ. 

Ганц энэ арга хэмжээгээр ч биш эх үрсийн баяр, шинэ жил болон бусад баяраар МХБХ, аутизмтай хүүхдүүдэд сэтгэлийн бэлэг гардуулж, нийгэмд тустай үйл хийдэг уламжлалтай.

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих