Нойргүйдлээс ангижрах энгийн арга
Э. Цаагий
2017-04-24 18:16:16

Үндэсний Нойрны нийгэмлэгээс гаргасан судалгаанаас үзэхэд насан хүрэгчдийн 60% нь долоо хоногт хэд хэдэн удаа нойрны асуудалтай тулгардаг нь батлагджээ. Жил бүр зохион байгуулагддаг өрнөдийн сэтгэл судлаачдын нийгэмлэгийн хурал дээр тавьсан Корнелийн  их сургуулийн сэтгэл судлалын профессор, доктор Жеймс Маасын “Стрессийг зохицуулах нь” судалгаанаас харахад хүмүүст түгээмэл тохиолддог нойрны асуудлыг шийдэх хэд хэдэн аргачлалууд байдгаас хамгийн энгийн аргыг санал болгож байна:

Унтлагын тогтсон дэглэмийг баримтлах. Жишээ нь, унтхаасаа хэдэн минутын өмнө өрөөний гэрлээ бүдэгрүүлж унтах орчноо бэлдэх хэрэгтэй. Унтахаасаа өмнө зурагт, компьютер, гар утас зэрэг зүйлсээ яаралтай унтраах. Өөрийгөө амраах дасгалыг тогтмол хийж хэвшсэнээр унтлагын цагийн үед таны биед автоматаар амрах сигнал үүснэ. Ингэснээр таны нойр хүрч та хүссэн үедээ унтаж чаддаг болно. Гол нь энэхүү дадал таны биед хэвштэл та тогтмол хийх нь чухал шүү.

1
Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих