Лондоны марафон зохион боллоо
Э. Цаагий
2017-04-24 17:57:37

Ням гаригт Их Британий нийслэл Лондон хотын уламжлалт марафон тэмцээн зохион байгуулагдлаа. Энэ удаагийн марафоны эмэгтэйчүүдийн төрөлд Кени улсын тамирчин, 35 настай Мари Кейтани 2 цаг 17 минут 1 секундэд барианд орж, түрүүлснээс гадна 12 жилийн өмнө буюу 2005 онд тамирчин Паула Радклиффийн тогтоож байсан 2 цаг 17 минут 42 секундын өмнөх дээд амжилтыг эвдэж, шинэ дээд амжилтыг тогтоосон байна. Түүний араас Этиопийн тамирчид болох Тирунеш Дибаба, Аселефех Мергиа нар хоёр болон гуравдугаар байрыг эзэлсэн байна. Харин Лондоны марафоны эрэгтэйчүүдийн төрөлд мөн Кени улсын тамирчин, 24 настай Даниель Ванжиру 2 цаг 5 минут 48 секундэд барианд орж түрүүлсэн бол хоёрдугаар байрт Этиопийн тамирчин Кенениса Бекеле, гуравдугаар байрт мөн Этиопийн тамирчин Бедан Кароки нар орсон байна.

1
Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих