В.И.Ленины мэндэлсний 147 жилийн ойг тэмдэглэлээ
Э. Цаагий
2017-04-24 17:56:17

ЗХУ-ыг үндэслэн байгуулагч В.И.Ленины мэндэлсний 147 жилийн ойн баярыг ОХУ-ын коммунистууд өнгөрсөн бямба гаригт Москва хотноо тэмдэглэн өнгөрүүлсэн байна. Тухайн өдөр Улаан Талбай дахь Ленины бунханд олон зуун хүн цэцэг тавьж, хүндэтгэл үзүүлсэн байна. Тэдгээрийн дотор Оросын Коммунист намын тэргүүн Геннадий Зюганов багтсан бөгөөд тэрээр Оросын ард түмний дийлэнх нь Ленины цогцсыг оршуулах хүсэлтэй байгаа талаарх олон нийтийн дунд явагдсан санал асуулгын талаар ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна. Оросын олон нийтийн үзэл бодлыг судлах төвөөс явуулсан дээрх судалгаанд оролцогсдын 63 хувь нь Лениныг оршуулахыг дэмжсэн байна.

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих
Хариулт
ХЭХЭ
2017-04-30 19:22:53
ҮХСЭН ХОЙНОО Ч ХҮН ЗОВООДОГ ГЭЖ НЭГ ХҮН ХЭЛСЭН БАЙДАГ ҮНЭНИЙ ОРТОЙДОГ ОО ХӨӨРХИЙ ОРОС ОРОН