О.Баасанхүү гишүүн төв талбайд гэр барих зөвшөөрөл хүсчээ
Батхүрэл Цэрэнлхам
2017-04-24 17:42:50

Улсын их хурлын гишүүн Баасанхүү хэвлэлийнхэнд хандлаа. Түүний байрлаж байсан өрөөнд Улсын их хурлын гишүүн Эрдэнийг оруулах зохицуулалт хийсэн нь эрхэм гишүүний эгдүүг хүргэсэн байна. Энэ ч үүднээс тэрээр төрийн ордонд биш төв талбайд гэр барьж албан ажлаа хийнэ гэж мэдэгдсэн юмаа. УИХ-ын  гишүүн  Баасанхүү  төрийн  ордны  2 давхарын 203 номерийн  өрөөнд сууж байсан ч өнөөдөр өглөө өрөөнөөсөө хөөгдсөн учир   УИХ-ын дарга Энхболдын  өрөөний коридарт ширээгээ засч   сууж эхлэжээ. Учир нь О.Баасанхүү  гишүүний одоо сууж байгаа өрөөнд  АН-ын  бүлгийн дарга  Эрдэнэбатыг   оруулах шаардлага гарсан учир   Баасанхүү  гишүүнийг өрөөгөө суллаж өгөхийг хүссэн албан бичгийг   улсын их   хурлын тамгийн газрын дарга Цолмон  Баасанхүү  гишүүнд   хүргүүлсэн байна. Энэ асуудлыг  Баасанхүү  гишүүн  тайлбарлахдаа    том намууд нийлж  өөрийг нь  улс төрийн гуравдагч  хүчний ганц төлөөлөл  гэдгээр нь дээрэлхэж байна гэж үзэж байна хэмээн мэдэгдсэн юм. Харин Баасанхүү гишүүний  гомдолд  УИХ-ын тамгийн газрын дарга   .Цолмон мөн  тайлбар өгсөн.  Тодруулбал   УИХ-ын гишүүн  Баасанхүүгийн  одоо сууж байгаа өрөө бол төрийн ордны тухай хуулиар бүлгийн дарга нар суух ёстой. Гэтэл  .Баасанхүү  гишүүн өмнөх парламентийн үед  сууж байсан өрөөгөө суллаж өгөөгүй байна.харин   АН-ын бүлгийн даргаар   Эрдэнэбат  сонгогдож  бүлгийн дарга нар суух ёстой   өрөөнд орох хүсэлт гаргасан учир  УИХ-ын тамгын газраас энэ хүсэлтийг нь  хүлээн авч хэрэгжүүлсэн.    Энэ мэтчилэн  улс  орны асуудалд санаа зовниж  , түмний төлөө  ажиллана гэж  сонгуулиар амлалт өгсөн  эрхэм төрийн түшээд  төрийн ордонд  нэг давхарт суух уу , хоёр давхарт суух уу  гэдгээс болж  өрөөний том жижгийг голж   шилж   улс төржиж  хоорондоо хэрүүлийн үг шидэлцэж  байгаа нь олон хүнд таатай санагдахгүй байна.

1
Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих
Хариулт
cvkd 0011
2017-08-26 13:59:47
GVF 11113. 11117 ene haanhiin oofshore gej? hohirogchiin ar ger Amerik ulsiin konsuliin alba zugeer sugaagui. sorgog bai sonortoi bol dollortai biluu gesen. tegsen orgon chuluu gudamjaa soliod tag bolson.ter ohinii ah nar ih nuluutei bas mexik naiz zaluu yu boldim boloo