"E-спорт"-ын төрөл 2022 оны Азийн тоглолтод нэмэгдлээ
Бэлгүүн Намсрай
2017-04-19 17:34:06

2022 онд Хятадын Ханжоуд зохиогдох Азийн тоглолтод E-спортын төрлийг багтаахаар болсноо Азийн Олимпийн зөвлөл мэдэгджээ. 
Интернетийн сүлжээгээр тоглодог цахим тоглоомын төрлүүдээр олон мянган хүмүүс тоглох болсноор ийнхүү Азийн тоглолтод нэмэгдүүлэх шийдвэрийг Азийн олимпийн зөвлөл гаргасан байна. "E-спорт" нь 2010 оны үеэс эрчээ улам авсан бөгөөд хамгийн алдартай төрлүүд нь "Dota 2", "League of Legends", "Counter-Strike", "StarCraft II", "Call of Duty", "Heroes of the Storm" болон "Hearthstone" юм байна.

Энэ спортоор хичээллэж амжилт гаргасан багууд Монголд хэд, хэд бий. Тодруулбал, "Intel Extreme Masters 2016" тэмцээний шигшээ тоглолтод манай улсын "The MongolZ" баг Австралийн "Renegades" багийг илт давуугаар хожиж аварга болж байсан. Тэд 30 мянган долларын эзэн болж, Азид дөрөвдүгээрт, дэлхийд 23 дугаарт бичигдэх болсон билээ. 

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих