Терррорист халдлага хийхээр төлөвлөж байсан 2 этгээдийг баривчилжээ
Э. Цаагий
2017-04-19 16:05:00

Террорист халдлага хийхээр төлөвлөж байсан 2 этгээдийг Францын өмнөд хэсгийн далайн эргийн боомт хот болох Марсель хотоос баривчилсан талаар Францын Дотоод хэргийн сайд Маттиас Фекл мягмар гаригт мэдэгдээд байна.1987 онд төрсөн, 29 настай Махедин Мерабет болон 1993 онд төрсөн, 23 настай Клемент Баур нар нь хоёулаа Франц улсад төрсөн тус улсын иргэд бөгөөд тэднийг ирэх сарын эхээр зохиогдох ерөнхийлөгчийн өмнө террорист халдлага зохион байгуулахаар төлөвлөж хэрэгт сэжиглэн баривчлаад байгаа талаар Маттиас Фекл онцолжээ. Уг мэдэгдэлд тэднийг хаана, ямар төрлийн халдлага зохион байгуулахаар төлөвлөж байсан талаарх мэдээллийг өгөөгүй байна. Францын ерөнхийлөгч Франсуа Олланд болзошгүй терррист халдлагаас урьдчилсан сэргийлсэн аюулгүй байдлынхны явуулсан баривчилгааг сайшаасан байна. Францын дотоодын аюулгүй байдлын тусгай хүчнийхэн дээрх баривчилгааг явуулсан бөгөөд сэжигтнүүдийн орон сууцанд явуулсан нэгжлэг, шалгалтын үеэр нэг автомат буу, хоёр гар буу, үлэмж их хэмжээний сум, 3 кг тэсрэх бодис болон тэсрэх бөмбөг хийхэд ашиглагддаг бүтээгдэхүүнүүдийг илрүүлсэн талаар Парис хотын прокурор Франсуа Молинс мэдэгджээ. Мөн тэрээр эдгээр сэжигтнүүд 2015 онд шоронд хоригдож байхдаа танилцсан талаар хэлсэн байна. Сүүлийн жил гаруйн хугацаанд Исламын террорист бүлэглэлийн бай болж, 200 гаруй иргэнээ алдаад байгаа Франц улсын аюулгүй байдлын асуудал ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийн гол зорилтуудын нэг болж хувираад байгаа юм. Ирэх сарын 7-ны өдөр зохиогдох ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны санал хураалтын үеэр тус улсын хэмжээнд 50000 гаруй цэрэг, цагдаа сонгуулийн үеэрх аюулгүй байдлыг зохицуулан ажиллахаар болоод байгаа юм.

1
Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих