ХАРРИ РЕДНАПП АНГЛИЙН "БИРМИНГЕМ СИТИ" БАГИЙГ ДАСГАЛЖУУЛНА
Бэлгүүн Намсрай
2017-04-19 16:00:27

Хөлбөмбөгөөс хэсэг хөндийрсөн дасгалжуулагч Харри Реднапп эргэн ирлээ. 70 настай дасгалжуулагч Жан Франко Золагийн ажлыг үргэлжлүүлж, "Бирмингэм сити"-г удирдахаар болжээ. Тэрбээр өөрийн туслахаар Бристол ситигийн менежер асан Стив Коттэрилийг томилсон байна. Золагийн удирдсан Бирмингэм чампионшип лигийн сүүлийн 24 тоглолтондоо ердөө 2 хожил байгуулсан. Улмаар тэд 3-р лигрүү унах бүст яваа багаас ердөө 3 оноо илүү хүснэгтийн 20-д бичигдэж байна.

Чампионшип лиг өндөрлөхөд 3 тойргийн тоглолт дутуу байгаа билээ. Тэд өмнөх тойрогт Бартон Албионд 2-0ээр талбайдаа хожигдсоны дараа дасгалжуулагч Золаг ажлаас нь чөлөөлсөн байна. Харин Харри Реднапп хамгийн сүүлд өнгөрсөн улирал "Дэрби Каунти" багийн зөвлөхөөр ажиллаж байсан. Тэрбээр чампионшип лигт туршлагатай нэгэн. "Реднапп КПР" багийг 2014 онд. 2003 онд "Портсмут" багийг дээд лигрүү дэвшүүлж байсан билээ. Харри багаа удирдан эхнийхээ тоглолтыг ирэх Ням гаргат Астон Виллагын эсрэг хийх юм.

 

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих