Австрали улс гадны туршлагатай мэргэжилтэн, ажилтнуудад олгох визний бодлогыг чангатгахаар болжээ
Э. Цаагий
2017-04-19 15:51:08

Австрали улс ойрын үед тус улсад ирж ажиллах гадаад улс орны туршлагатай мэргэжилтэн, ажилтнуудад олгодог визний бодлогоо чангатгахаар болсон байна. Энэ талаар мягмар гаригт Австралийн ерөнхий сайд Малкольм Турнбулл мэдэгджээ. Тэрээр хэлэхдээ гадаад улс орны өндөр туршлага, ур чадвартай мэргэжилтнүүдэд дээд тал нь 4 жилийн хугацаатай олгодог 457 хэмээх виз нь Австралийн дотоодын ажилтан албан хаагч нарт сөргөөр нөлөөлж байгаа бөгөөд засгийн гараас юун түрүүнд өөрийн орны ажилтан, мэргэжилтнүүдийг эн тэргүүнд тавих болно гэсэн байна. Түүний хэлснээр шинэ журмын дагуу виз хүсэгч гадаад мэргэжилтнүүдийн урьд өмнө гэмт хэрэгт холбогдож байсан эсэхийг сайтар шалгаж, мөн англи хэлний мэдлэгийн түвшингийн стандартыг ч дээшлүүлэх юм байна. Мөн нэг жилд хүлээж авах виз хүсэгчдийн тоо хэмжээг ч багасгахаар болжээ.

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих