АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп гадаад ажилчдын визний бодлогод өөрчлөлт орууллаа
Э. Цаагий
2017-04-19 15:46:11

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гаригт тус улсын технологийн компаниудад ирж ажиллах гадаад ажилчдын визний бодлогыг чангатгах тушаалд Висконсин мужийн Кеноша хотноо гарын үсэг зурсан байна. Тэрээр тус хот дахь Snap-on Inc компанид зочлох үеэрээ уг тушаалд гарын үсэг зурсан бөгөөд H-1B төрлийн энэхүү визийг хүсэгч гадны иргэдээс хамгийн шилдэг, тэргүүний ур чадвартай, мэргэжлийн туршлагатай боловсон хүчнийг л сонгож авахыг үүрэгджээ. Дональд Трамп мөн дээрх тушаалаараа АНУ юун түрүүнд дотоодын ажилтан, албан хаагчдынхаа эрх ашгийг хамгаалах болно гэдэг мессежийг дэлхий нийтэд хүргэж байгаа гэсэн байна.

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих