Дуучин Сиа гэж хэн бэ?
Э. Цаагий
2017-04-19 15:38:21

Нүүрээ далдалсан хар цагаан өнгийн үс бүхий дуучин бүсгүйн үл мэдэгдэх нууцлаг дүр төрх, бүжигчдээр дагнасан өвөрмөц клипээрээ хүмүүсийн сонирхлыг татаж, хоолойн цараагаараа уярааж чадсан билээ. Өдгөө 42 настай Сиаг хөгшин төрхөө далдлах гэсэн гэж зарим нь тайлбарладаг бол дуучин бүсгүй өөрөө "Олны танил байх үнэхээр хэцүү гэдгийг дуу зохиож өгдөг байсан алдартнуудаасаа хангалттай харсан. Тиймээс ч олонд царайгаа таниулахыг хүсэхгүй байна" хэмээн ярилцлага өгч байсан удаатай.

Sia Kate Isobelle Furler өмнөд Австралийн Аделэйд хотноо 1975 оны 12-р сарын 18-нд төржээ. Аав нь хөгжимчин, ээж нь урлагийн сургуулийн багш байв. Түүний ээжийн дүү Колин Хэй Австралийн "Men at Work" хамтлагийн гишүүн бол бас нэг дүү нь дуучин жүжигчин Кэвин Колсон юм.

Харин сүүлийн жилүүдэд нууцлаг бүсгүй минь нүүр царайгаа нуухаа нэгэнт больжээ.  

 

4
Таалах
Хайрлах
Инээх
1
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих