ЕБС-ийн төгсөлтийн баярыг ресторанд тэмдэглэж, зугаалгаар явуулахыг  хориглолоо
Батхүрэл Цэрэнлхам
2017-04-18 18:46:45

Боловсролын тухай хууль, Боловсрол Соёл Шинжлэх Ухааны сайдын 2008 оны төгсөлтийн арга хэмжээг зохион байгуулах тухай тушаал болон холбогдох хууль тогтоомжийг үндэслэн, төгсөлтийн баярыг тэмдэглэх талаар зөвлөмжийг боловсруулжээ. Зөвлөмжийн дагуу Ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчид төгсөлтийн баяраа ресторанд тэмдэглэх, зугаалгаар явахыг хориглосон байна.

 Нийслэл төрийн бус өмчийн 225 сургууль үйл ажиллагаагаа явуулж байна. Тус сургуулиудад энэ хичээлийн жилд 240000 мянга орчим сурагч суралцаж байгаа юм.  Энэ хичээлийн жилд бага боловсролыг 19,127, суурь боловсролыг 14,182, бүрэн дунд боловсролыг 15,062 сурагч дүүргэсэн. Өөрөөр хэлбэл 48371 суралцагч төгсөж байна. Эдгээр сурагчдын эцэг эхээс төгсөлтийн баяр тэмдэглэхтэй холбогдуулан мөнгө татахгүй байх чиглэлийг нийслэлийн бүх сургуулийн захиргаанд хүргүүлж байгаа юм. Зөвлөмжийн дагуу хүүхдийг осол гэмтэл, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж,  баярын арга хэмжээг хөдөө хээр, амралт зуслан, жуулчны бааз, зочид буудал, цэнгээний газруудад зохион байгуулахгүй байх, архи, согтууруулах ундаа хэрэглүүлэхгүй байх тал дээр сургуулийн захиргаа анхаарч ажиллана. Ер нь жил бүр Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид төгсөлтийн баярын үеэр хэрэг зөрчилд холбогдох, амь нас, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол олон гардаг. Эдийн засаг хямарсан иргэд бүсээ чангалсан энэ үед дээрх шийдвэр гарсан нь эцэг эхийн нуруунаас бага ч болов ачааг хөнгөлж байна гэж үзэж байна. Харин эрдмийн баярын үйл ажиллагааны нэг хэсэг болгож, сургууль бүр ногоон орчин бий болгох, хийсэн ажлаа олон нийтэд таниулж, бусдадаа бүтээлч зөв үлгэр дуурайл үзүүлэх чиглэлээр ажил зохион байгуулах чиглэл өгчээ.

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих