22 НАСТАЙ ХӨЛБӨМБӨГИЙН ХӨГЖӨӨН ДЭМЖИГЧ АМИА АЛДАВ
Бэлгүүн Намсрай
2017-04-18 18:32:22

Аргентиний Кордоба хотноо дээд лигийн Бельграно, Таллерес багуудын тоглолт болсон. Энэ тоглолтыг 22 настай Эмануэль Бальбо цэнгэлдэхэд үзэж байжээ. Тэрээр Бельграно багийн хөгжөөн дэмжигч юм. Гэхдээ тус багийн бусад хөгжөөн дэмжигчид түүнийг Таллэрэс багийн шивээстэй гэж бодон бүлэглэн зодож эхэлсэн байна. Өөрөөр хэлвэл түүнийг эсрэг багийн фанат гэж андуурчээ. Эмануэль Бальбо тэднээс зугтахад  замд нь таарсан хүмүүс түүнд гар хүрч байлаа. Сандарсан залуу хашлагыг даван буух гэж байгаад 10 гаруй метр өндөр дээрээс унажээ. Түүнийг эмнэлэгт хүргэсэн ч нас барсан байна. 2013 онд Буэнос Айрэс хотноо мөн л хөгжөөн дэмжигч бусдын гарт зодуулж амиа алдаж байсан бөгөөд тухайн үед Аргентиний  лигийн тоглолтуудыг үзэгчгүй явуулж байсан билээ.

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих