Дорноговь аймагт “Говийн хонины мах” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна
Батхүрэл Цэрэнлхам
2017-04-18 18:22:01


Хүнс хөдөө аж ахуй,хөнгөн үйлдвэрийн сайд Сэргэлэн “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд аймаг орон нутагт ажиллаж байгаа юм. Дорноговь аймагт энэ өдөр ажиллалаа. Тус аймагт  Говийн хонины мах хөтөлбөр, Улаан ямааны шинэ омог бий болгох, Дорноговийн тарвас зэрэг томоохон хөтөлбөрийг эхлүүлж байна.

 Монгол хүн эрүүл байхын эх үндэс нь хүнсний аюулгүй байдалтай шууд холбоотой. Энэ ч утгаараа мах сүүний аяныг өрнүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүнийг бид өөрсдөө үйлдвэрлэх чиглэлээр онцгойлон анхаарч байна. Дорноговь аймгийн тухайд нөхөн сэргээгддэг буюу хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд ихээхэн нөөц байгааг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Сэргэлэн онцолж байлаа. Атрын гуравдугаар аяныг үргэлжүүлэн хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд гурил, төмс, хүнсний ногоог бүрэн хангах хэмжээнд хүрч тариалагч үйлдвэрлэгч байхад бүх талаар төрөөс дэмжин ажиллах болно гэдгээ онцолж байна. Цаашлаад сүүгээ боловсруулах чиглэлээр тодорхой алхам хийгдэж саяхан Японоос тоног төхөөрөмжийн нийлүүлэлт хийгдэж эхэлсэн юм. Сүүний хэрэглээг бид бага насны хүүхдээсээ эхлээд нэмэгдүүлэхэд орон нутагт дахь үйлдвэрлэгчид ихээхэн үүрэгтэй ажиллах юм. Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд улаан ямааны шинэ омог бий болгох төслийн хүрээнд тухайн ямаанаас гарах ноолуурын гарцын хувьд жирийн ямаанаас 13-15 микронтой ширхэг нарийн чанартай байна, Говийн хонины мах хөтөлбөрийн хүрээнд үйлдвэрийн аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүний гарцыг нэмэгдүүлэх хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна.

Дорноговь аймагт атрын гуравдугаар аяны хүрээнд Дорноговийн тарвас хөтөлбөр хэрэгжих бөгөөд мөн өрхийн хэрэгцээг-өөрийн хашаанаас хангах, хадлангийн салаа, хүлэмж бий болгох гэсэн тодорхой ажлууд яригдаж байна. 

Нэг үе Монгол улс үйлдвэржилтийн орон байсан гэтэл бид одоо өөрсдөө үйлдвэрлэх боломжтой энгийн хэрэглээгээ ч гаднаас авч байна. Энэ их мөнгөн урсгалыг дотооддоо үлдээх, тэр дундаа Эрүүл хүнс байжээж Эрүүл Монгол хүн байх учиртай. Улс орны тэргүүлэх салбар болох хүнс хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байгаа мэргэжилтний сургаж дадлагажуулах, цалин хөлс нэмэгдүүлэхэд анхаарал хандуулахаа салбарын сайд онцолж байна. 2018 оноос бүх аймгуудад лабораторийн барилгуудыг шат дараатай барьж бий болгох шинэчлэлэх ажил төлөвлөгдөөд байна.

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих