Хилийн чанадад амьдарч буй хүүхдүүдийн сурах эрхийн асуудал хөндөгдөж байна
Батхүрэл Цэрэнлхам
2017-04-18 18:19:35

Хилийн чанадад албан болон албан бусаар амьдарч буй иргэд хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг хангаж өгөхийг хүсчээ. Иргэд идэвхи санаачилгаараа сургууль байгуулдаг ч төсөв мөнгөний хувьд хүндрэл үүсдэг тухайгаа хэлсэн байна.

 :Монгол улсын 144 мянган иргэн хилийн чанадад амьдарч байгаа гэх албан ёсны мэдээллийг салбарын яам өглөө. Тэдний 20 гаруй мянган хүүхэд мөн хилийн чанадад бий. Эдгээр хүүхдүүдийн Монгол хэл соёлын асуудал  тун  бүрхэг гэнээ. Иргэд өөрсдийн санаачилгаар байгуулсан 40 орчим сургууль бий. Гэхдээ академик боловсрол олгох тал дээр иргэдийн сайн дураар байгуулсан сургууль учир дутагдалтай гэж байлаа. Хилийн чанадад үйл ажиллагаа явуулж буй сургуулийн нэг ангид насны хувьд  хол зөрүүтэй хүүхдүүд суралцдаг байна. Энэ ч үүднээс тэдэнд тохирсон сурах бичгийг гаргахад олон улсын байгууллагын тусламжийг авахаар болжээ.  Хилийн чанадад амьдарч буй хүүхдүүдийн сургалтыг цахимаар шийдэх боломж бий гэнээ. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн онлайн сургалтыг эх хэлээр нь  заах асуудлаар албаныхан судалж байгаа гэнээ.

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих