5-р сарын нэгнээс 4-н төрлийн татвар нэмэгдэнэ
Батхүрэл Цэрэнлхам
2017-04-14 17:21:53

Улсын их хурлын нэгдсэн чуулганаар Монгол улсын 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэн баталлаа. 2.7 их наяд төгрөгийн алдагдал бүхий төсвийн тодотголыг баталснаар Монгол улсын Засгийн газар олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдах нь тодорхой болж байна.

 Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 6 их наяд 35  тэрбум ,нийт зардал 8,7 их наяд бол нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн алдагдал 2,7 их наяд  төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 10.4 хувь болж,  Төсвийн алдагдал  Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслөөс 59.7 тэрбум төгрөг буюу 0.2 хувиар буурсан байна. Олон нийтээс  оноо алдах хүндхэн  шийдвэр төсвийн тодотголд багтаж байсан ч Олон улсын валютын сан Монгол улсын засгийн газарт "муу нуухаар сайн илчил" гэсэн зөвлөгөөг өгсөн бололтой. 2017 оны төсвийн тодотголоор  3 төрлийн татварыг нэмэхээр болж байна. Татвар нэмэхгүйгээр төсвийн алдагдал буурах тухай ойлголт үгүй гэнэ. Энэ ч үүднээс  Онцгой албан татвар, хувь хүний орлогын албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орууллаа. Монгол улсын хувьд 2007 оноос хойш орлогын нэг шатлалтай татвар буюу нийтэд нь 10 хувийн татвар ногдуулж байсан. Энэ удаад харин татварын  олон шатлалтай хувилбарт шилжиж байна. Тодруулж хэлбэл үзэгч та  2018 оны 1-р сарын нэгний өдрөөс эхлэн авч байгаа цалингаасаа хамааран  10, 15, 20 , 25 хувийн 4 шатлал бүхий    татварыг төлөхөөр болж байна. Ажил хийж татвар төлж байгаа 900 мянган иргэний 5 хувьд л татварын шатлал  хамаатай гэнээ. Хувьлвал энэ  бага тоо ч 45000 иргэний татвар нэмэгдэх нь ээ. Таны сарын цалин нэг сая 500 мянгаас дээш бол сардаа төлөх татварын хэмжээ нэмэгдэх юм.

Төсвийн тодотголоор Нийгмийн даатгалыг шимтгэлийг нэмж тэтгэврийн насыг уртасгасан нь нийгэмд ахиад л бухимдал  нэмлээ. 2018 онд ажил олгогчийн шимтгэл 1 хувь, ажилтны төлөх шимтгэл  1 хувиар нэмэгдэх бол 2019 онд тус бүр 0.5 хувиар, 2020 онд тус бүр нэг хувиар нэмэгдэнэ. Дорж 700 мянган төгрөгний цалинтай. Өмнө нь 70 мянган төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлд төлж байсан бол ирэх оноос 77000 2019 онд 80500 төгрөг, 2020 онд 87500 төгрөгийг шимтгэлд төлнө гэсэн үг юм.  2017 төсвийн тодотголоор мөн импорты тамхинд ногдуулах гаалийн албан татварыг нэмлээ. Дэлхийн худалдааны байгууллагаас зөвшөөрсөн хязгаарт багтаан импортын тамхины татвар 30 хувь болж байна. Ингэснээр нэг хайрцаг янжуур тамхины үнэ дунджаар 300 төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн үг юм. Энэ татвар 5-р сарын нэгнээс эхлэн нэмэгдэх юм.Импортын тамхины гаалийн татварыг 30 болгон нэмэгдүүлснээр  төсвийн орлого 2017 онд 20,2018 онд 26, 2019 онд 27 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ гэж тооцжээ. Мөн архи тамхины онцгой албан татварыг ч нэмэхээр боллоо. 2018 онд архины онцгой албан татвар 10 хувь, тамхи 10 хувь, 2019 онд тус бүр 5 хувь, 2020 онд тус бүр 5 хувиар нэмэгдэх нь ээ.   Харин олон нийтийн дунд шүүмжлэл дагуулаад буй автомашины онцгой албан татварын тухай мэдээллийг одоо хүргье. Хос тэжээлт автомашины онцгой албан татварыг өмнө нь 100 хувь хөнгөлдөг байсан бол энэ удаад 50 хувиар хөнгөлөхөөр болж байна. Иргэдийн хамгийн түгээмэл хэрэглэдэг "ТАЛХ" буюу   Приус хос тэжээлт автомашины онцгой албан татвар  үйлдвэрлэсэн жилээс хамаарч 375000 мянгаас 5 сая төгрөг болж нэмэгдэх юм байна. Энэ бүх арга хэмжээний үр дүнд төсвийн орлого 2017  онд  -203.4 тэрбум төгрөг  2018 онд  554.6 тэрбум төгрөг  2019-668.8 онд  тэрбум төгрөгөөр нэмэгдэх тооцоо хийжээ.  

 УИХ-аас төсвийн тодотголыг баталснаар Монгол Улсын Засгийн газар Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөрт”-т хамрагдах бололцоо бүрдэж байна. Олон улсын валютын сангийн захирлуудын зөвлөлийн хуралдаан энэ сарын 15-нд товлогджээ .Олон улсын валютын сангийн хөтөлбөр хэрэгжсэнээр Монгол Улсад эхний ээлжинд 440 сая доллар орж ирнэ. Үүнийг Монгол банкны валютын нөөцийг нэмэгдүүлэхэд ашиглана.Мөн 5.5 тэрбум ам.долларын зээл авч ашиглах бололцоо нээгдэнэ. Энэхүү зээл нь Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Япон улс, БНСУ зэрэг хэд, хэдэн эх үүсвэрээс босох юм.  Зээлийн хугацаа 30 жил байна.

 

1
Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих
Хариулт
Javkhaa
2017-04-15 00:54:54
Mashinii tatwar nemehee boliyoo
Javkhaa
2017-04-15 00:54:51
Mashinii tatwar nemehee boliyoo