Нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж туслах зам, явган хүний зам, авто зогсоолын тоог нэмэгдүүлнэ
Батхүрэл Цэрэнлхам
2017-04-14 17:18:55

 Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч өнөөдөр нийтийн эзэмшлийн зам талбайд таглаж зөвшөөрөлгүй хашаа хашлага, ТҮЦ барьсан байршлуудын нөхцөл байдалтай танилцлаа. Эдгээр нийтийн эзэмшлийн гудамж талбай болон зам дагуух орц гарц, явган хүний замыг чөлөөлөх шийдвэр гараад байгаа юм. Нийслэлийн хэмжээнд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй эзэмшил газрынхаа хэмжээнээс хэтрүүлэн газар эзэмшиж, ашиглаж байгаа нийт 341 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байна. Тэдгээр иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хяналт шалгалт хийн, газар чөлөөлөх, хугацаатай албан шаардлагыг хүргүүлжээ. Өнөөдөр зарим байршилтай хотын даргаар ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь очиж танилцсан юм.Зөрчилтэй байршлуудыг дүүргээр нь авч үзвэл Баянзүрх дүүрэгт 82, Хан-Уул дүүрэгт 31, Сонгинохайрхан дүүрэгт 51, Сүхбаатар дүүрэгт 53, Баянгол дүүрэгт 106, Чингэлтэй дүүрэгт 18 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зөвшөөрлийн хэмжээнээс хэтрүүлэн газар эзэмшиж байна. Зөрчилтэй нийтийн эзэмшлийн гудамж зам талбайг чөлөөлснөөр Улаанбаатар хотын замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар нэмэгдэхээс гадна, аюулгүй байдал талаасаа чухал ач холбогдолтой юм. Мэдэгдлийн дагуу 5 хоногийн дотор арга хэмжээ аваагүй тохиолдолд торгуул ногдуулах, үйл ажиллагааг зогсоох, газар эзэмших эрхийг хүчингүй болгохыг анхаарууллаа.

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих
Хариулт
a;lsda;ljfh
2017-04-15 20:21:07
TEST TEST T E S T