Шинэ орон сууцны мкв-ийн дундаж үнэ 2.500.000 төгрөг байна
Батхүрэл Цэрэнлхам
2017-04-14 17:15:33

 Орон сууцны үнэ өмнөх оны үетэй харьцуулахад 3 хувиар буурсан байна. Харин өмнөх сараас 0,17 хувиар өсчээ.  Сүхбаатар дүүрэгт  орон сууц хамгийн өндөр үнэтэй байгаа бол Сонгинохайрхан дүүрэгт хамгийн хямд байна. Өнгөрсөн 3-р сарын судалгаанд Улаанбаатар хотод борлуулагдаж байгаа шинэ, хуучин  4906 орон сууц хамрагджээ.  Тус судалгаагаар өнгөрсөн 3-р сард орон сууцны үнийн ерөнхий индекс 1.01 болсон байна. Суурь үе буюу 2013 оны 1-р сараас 1 хувиар өсчээ.  Шинэ орон сууцны мкв нь дундажаар 2 сая 500 мянган төгрөгийн үнэтэй байна. Харин хуучин орон сууцны үнийн индекс 0,91 гарсан байна. Суурь үеэс 8,7 хувийн бууралттай гарсан байна. Харин өмнөх сараас 0,99 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 6 хувиар буурчээ. Хуучин орон сууцны мкв-ийн үнэ дундажаар 1 сая 700 мянган төгрөгийн үнэтэй байгаа юм. Иргэдийн дунд 1 өрөө хуучин байр эрэлт өндөртэй байгаа юм байна. Цаашид орон сууцны үнэ тогтвортой байна гэдгийг албаны хүн онцолж байна.

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих