Төсвийн тодотголоор төр “бүсээ” сулруулсан уу ? 
Батхүрэл Цэрэнлхам
2017-04-14 13:47:55

 Улсын их хурал дахь Ардчилсан намын бүлэг 2017 оны төсвийн тодотголтой холбоотой хэд хэдэн асуудлаар байр сууриа илэрхийллээ. Зарлага болон алдагдлаа нэмсэн энэ удаагийн төсөв эрх баригчдын мөрийн хөтөлбөрийг үгүй хийлээ гэж мэдэгдлээ.

 Парламентын сөрөг хүчин 2017 оны төсвийн тодотголыг  төр бүсээ чангалах бус сулласан гэж дүгнэлээ.Монгол улс жил бүр 200 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөнд зарцуулдаг. Харин  төсвийн тодотголд  17 тэрбум хэмнэж 78000 хүүхдэд мөнгө олгохгүй байхаар шийдсэн.Монголын төр хүүхдээсээ мөнгө харамлах хэмжээнд очоогүй гэж мэдэгдсэн юм. Мөн тэтгэврийн насыг дэлхийн жишигт хүргэж 65 болгосныг , хэрэглээний татвар нэмсэнийг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ. Улс орнууд ухаалаг хэрэглээг дэмжиж урамшуулж байхад хос тэжээлт автомашины татварыг нэмсэн нь  цагаа олоогүй шийдвэр гэж байлаа. Орлогоо нэмэгдүүлж зардал болон алдагдлаа багасгах нь төсвийн бодлогын үндсэн чиг шугам байх ёстой ч эрх баригчид энэ шугамаасаа гажсан гэж сөрөг хүчнийхэн үзэж байна. Татвар нэмэхгүйгээр орлогоо нэмэгдүүлэх хэд хэдэн боломж байгааг хэллээ. Өмч хувьчлал, Ханшийн зөрүү болон үнэ нь өсч буй ашигт малтмалын орлогоо зөв ашиглах ёстойг сануулсан. Зэсийн баяжмалыг л гэхэд төсвийн тодотголд 5700 доллараар оруулсан  ч Лондонгийн хөрөнгийн бирж дээр 6000 доллар болсныг хэллээ. Нүүрсний үнийг ч мөн төсвийн тодотголд дутуу үнэлжээ. Ажлын байр хадгалж орлогоо бууруулахгүйгээр  хямралыг давах ёстой ч 2017 оны төсвийн тодотголд энэ бодлого тусгагдаагүй гэж байна. Хэрэглээгээ хангаад хуримтлал үүсгэдэг цалинтай улсад авдаг арга хэмжээг  иргэддээ хэрэглэж болохгүй гэдгийг ч сануулсан юмаа.

 

1
Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих