Өмнөговь аймагт ӨМӨЗО-ноос 500 тонн тэжээлийн тусламж хүргэлээ
Батхүрэл Цэрэнлхам
2017-04-14 13:41:30

Өмнөговь аймаг Өвөр Монголын Өөртөө Засах Орны Алшаа аймагтай хамтран ажиллах санамж бичгийг энэ оны 3-р сард байгуулсан. 37 зүйл бүхий санамж бичиг Өмнөговь аймагт 500 тонн малын тэжээл буцалтгүй тусламжаар олгосоноор эхэллээ. Өмнөговьчууд гадаад харилцааг өргөжүүлж, бүхий л салбарт туршлага судлан хамтран ажиллах бодлого баримталж байна. Альшаа аймагтаа 1992 оноос хамтарч ажиллаж эхэлсэн ба энэ үед ганзагын худалдааг эрхэлж байсан байна.

 

Хоёр тал гадаад харилцааг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэн 2004 оноос аймгуудын хамтын ажиллагаа эрчимжиж боловсрол эрүүл мэнд, соёл урлаг, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт хамтрах болсон байна. Үүний тод жишээ бол өмнөговьчуудад зуд зурхан болоход өвс тэжээлээр тусламж хүргэх тусламжийн аян бөгөөд 4 сарын 11-ны өдөр альшаа аймгаас 500 тонн эрдэнэ шишийг буцалтгүй тусламжийн хэлбэрээр Өмнөговьчуудад хүлээлгэн өглөө.

Хоёр аймгийн хамтын ажиллагааны хүрээнд 2010 оны зуднаар Өмнөговь аймагт 2000 тонн өвс тэжээлийн тусламжийг хүргэж байсан бол энэ удаад ч мөн 500 тонн эрдэнэ шишийг үнэ төлбөргүй өгч тусламж хүргэлээ. Эрдэнэшишийн хувьд бусад өвс тэжээлээс тэжээллэг чанар сайн, малд тарга хүч өгдөг учир дан ганц эрдэнэшиш өгдөг юм.

1
Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих