"NISSAN Дээд лиг"-ийн бүх оддын тоглолт энэ сарын 22-нд болно
Бэлгүүн Намсрай
2017-04-13 14:33:37

МСБХ-оос зохион байгуулж буй НИССАН дээд лигийн тэмцээний бүх оддын тоглолт дөрөвдүгээр сарын 22-ны бямба гарагт “Буянт Ухаа” спорт цогцолборт болох гэж байна. Дөрвөн жил завсарласны эцэст лигийн тэмцээнээ зохион байгуулж буй МСБХ-ны 55 жилийн ой энэ жил тохиож байгаа юм. Тиймээс ойн баярыг тэмдэглэх арга хэмжээг хамтатгахаар болжээ.

Уламжлал ёсоор дээд лигийн тэмцээнд онцгойрч буй тоглогчдоос бүрдсэн шилдгүүдийн халз өрсөлдөөн, холын зайн шидэлтийн тэмцээн, цагираган дээрээс довтлох үзүүлбэр зэрэг үзэгчдийн хүсэн хүлээдэг тэмцээнүүд болно. Үүн дээр 55 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээнүүд болох юм.

МСБХ-ны дээд лигийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр энэхүү бүх оддын тоглолт 100 сая хол давсан төсөвтэйгөөр бүтэж байгаа гэнэ. Урлаг соёлын одод болон сагсан бөмбөгийн шилдгүүд чуулсан үдэш олон олон сюрпризээр үзэгчдээ уйдаахгүй байх нь.

Дашрамд сонирхуулахад бүх оддын тоглолтонд баруун болон зүүн бүсээ төлөөлж 20 тоглогч оролцох бөгөөд эдгээр тоглогчдыг зөвхөн статистик дээр үндэслэн сонгон шалгаруулааас гадна, олон нийтийн сүлжээнд 3 өдрийн турш санал асуулга явуулахаар зэхэж байгаа гэнэ.

1
Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих