Ачааны автомашинаар халдлага үйлдсэн сэжигтэн хэргээ хүлээжээ
Э. Цаагий
2017-04-13 12:13:48

Өнгөрсөн долоо хоногт Шведийн нийслэл Стокгольм хотод ачааны автомашинаар үйлдсэн халдлагын сэжигтний шүүх хурал мягмар гаригт болж өнгөрлөө. Шүүх хурлын үеэр хэргийн сэжигтэн болох 39 настай Узбекистан улсын иргэн Рахмат Акилов нь 4 хүний амь насыг хөнөөж, 15 хүнийг шархдуулсан дээрх халдлагыг үйлдсэн гэдгээ хүлээсэн талаар түүний өмгөөлөгч Йохан Эрикссон мэдээлсэн байна. Стокгольм хотын дүүргийн шүүхээс хэргээ хүлээгээд байгаа Рахмат Акиловыг нэг сарын хугацаанд цагдаагийн хамгаалалтанд хорих шийдвэрийг гаргасан байна. Прокуроруудын мэдэгдсэнээр энэ хооронд дээрх халдлагыг Акилов ганцаараа үйлдсэн, аль эсвэл түүнд хамтрагч байсан эсэхийг шалгах мөрдөх ажиллагаа үргэлжлэн явагдах болно гэсэн байна.

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих