Узбекистан, Тажикстан улсуудын хоорондох олон улсын нислэг эргэн сэргэлээ
Э. Цаагий
2017-04-13 12:07:46

Тажикстан улсын иргэний дайнтай холбоотойгоор сүүлийн 25 жилийн турш завсарлаад байсан Узбекистан болон Тажикстаны хоорондох иргэний агаарын тээврийн нислэг эргэн сэргээд байна. Мягмар гаригт Узбекистаны нийслэл Ташкент хотоос Тажикстаны нийслэл Душанбе хотын хооронд 25 жилийн дараах анхны нислэгийг хийсэн байна. Uzbekistan Airways компаний хийсэн энэхүү нислэгээр 25 зорчигч Душанбегийн олон улсын нисэх онгоцны буудалд буусан байна. Дахин сэргээд байгаа Душанбе-Ташкент чиглэлийн нислэг долоо хоногт хоёр удаа хийгдэж байхаар тогтсон байна. Өнөөдрийн байдлаар нэг талдаа 45 минут үргэлжлэх нислэгийн тасалбар 140 ам.долларын үнэтэй байгаа ба цаашдаа тасалбарын үнийг бууруулах болно хэмээн албаныхан мэдэгдсэн байна.

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих