Алдарт яруу найрагч Евгений Евтушенко-г эцсийн замд нь үдэв
Э. Цаагий
2017-04-13 12:05:20

Энэ сарын 1-ний өдөр 84 насандаа таалал төгссөн Оросын алдарт яруу найрагч Е.Евтушенко-г оршуулах ёслол мягмар гаригт Москва хотын Переделкинскийн оршуулгын газарт зохион байгуулагдлаа. ОХУ-ын өнцөг булан бүрээс ирсэн зочид оршуулах ёслолд оролцож, түүнийг эцсийн замд нь үдсэн байна. Тэрээр амьдралынхаа сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд ажиллаж, амьдарсан АНУ-ын Оклахома мужийн Тулса хотын эмнэлэгт нас барсан юм. Зөвлөлт Оросын үед дайны дараах хүнд хэцүү нөхцөл байдал болон нэг хүний захиран удирдах ёсыг эсэргүүцсэн, улс төр нийгмийн хурц сэдвүүдийг хөндсөн шүлэг, найраглалаараа олонд танигдсан Е.Евтушенко "Бабий яр" хэмээх найраглалаараа 2007 онд Нобелийн утга зохиолын шагналд нэр дэвшиж байсан түүхтэй юм.

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих