Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар зөвлөлдөх санал асуулга эхэллээ
Батхүрэл Цэрэнлхам
2017-04-12 17:11:57

 Монгол улсын их хурлаас Монгол улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг явуулах тухай тогтоолыг гаргасан. Энэ тогтоолын дагуу Монгол улс анх удаагаа үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах гэж байна. Энэхүү санал асуулгад санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 1570 иргэн оролцох юм байна.  Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах  журмын тухай хуульд  ард нийтийн санал асуулга явуулахаас өмнө заавал зөвлөлдөх санал асуулгыг явуулах тухай заажээ. Зөвлөлдөх санал асуулга 2 үе шаттай. Эхний үе шат энэ сарын 12 н буюу өнөөдөр 17:00 цагт албан ёсоор эхэлнээ. Үндэсний статистикийн хорооны 21 аймаг 9 дүүргээс санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон нийт хүн намыг төлөөлөхүйц 1570 иргэн зөвөлдөх санал асуулгад оролцоно. Сонгогдсон иргэдийг экспертүүд тэнцвэртэй мэдээллээр хангах юм бна. 

Зөвлөлдөх санал асуулгын 2 дахь үе шат. Энэ шатанд 1570 хүний талыг нь санамсаргүй түүврийн аргаар сонгон оролцуулах юм байна. Сонгогдсон иргэд энэ сарын 29,30-ны өдрүүдэд төрийн ордонд хэлэлцүүлэгт оролцох нь ээ. Үндсэн 6 сэдвийн хүрээнд үндсэн хуульд өөрчлөлт оруулах зөвлөлдөх санал асуулга болно. Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг Ерөнхий Сайд томилдог байх, Мөн яамдын тоог тодорхой заах, УИХ, ЗГ -ын эрх мэдэл хоорондын харилцааны тэнцвэр, мөн төрийн албаны зөвлөлийн хараат байдал гэх мэтчилэн нэг бүрчлэн санал хураах юм байна

Зөвлөлдөх санал асуулгын хүрээнд зөвхөн 6 сэдвийн хүрээнд л мэтгэлцээн өрнөх юм бна. Үндсэн хуулийн өөр заалтуудын талаар яригдахгүй гэнээ. 2 шатны санал асуулгын дүнг нэгтгээд 5-р 5ны өдрийн дотор дүнг нь УИХ-д өргөн барих юм байна. Энэ санал асуулгаар  үндсэн хуульд өөрчлөлт орох эсэхийг шийдэхгүй юм. Зөвлөлдөх санал асуулгын дараа ард нийтийн санал асуулгыг зохион байгуулах юм байна.  УИХ-ын өргөдлийн байнгын хороонд СӨХ-тэй холбоотой 467  өргөдөл ирсэн байна. Иргэдээс ирсэн гомдлын дагуу нийтдээ 240 сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаанд шалгалт хийсэн байна. Иргэд мөнгө өгдөггүй санхүүжилт дутмаг байдаг зовлон байдаг ч нөгөө талаас  СӨХ-д хариуцлага хүлээлгэх эрх зүйн орчин тодорхойгүй, цуглаж байгаа мөнгийг юунд зарцуулдаг талаарх тайланг байдаггүй гэх мэт асуудал байгаа юс.  Мөн нийтийн эзэмшлийн газрыг СӨХ-ийн дарга нь дур мэдээд зарсан тохиолдол ч гарчээ.  Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр өөр өөр байдаг нь иргэдийн дунд эргэлзээ үүсгэдэг юмаа. 300 мянгаас 10000 төгрөгний хураамжтай СӨХ байгааг хэлж байлаа.Аудит оруулах гэхэд СӨХ  нь хуулийн этгээд биш учраас хүндрэл үүсдэг гэнээ. Энэ ч үүднээс ямар хариуцлага хүлээдэггүй субьект болсоныг хэлж байлаа. Түүнчлэн Барилгын компаниуд оршин суугчдын саналыг авахгүйгээр СӨХ байгуулдаг жишиг сүүлийн үед дэлгэрээд байгаа юм. Энэ ч үүднээс холбогдох хуулиудад өөрчлөлт оруулж СӨХ -г төрд авах нь зүйтэй гэсэн тогтоолыг гаргасан байна.

 

1
Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих