Зорилгодоо хүрэхэд тань туслах эшлэлүүд
Батхүрэл Цэрэнлхам
2017-04-12 16:56:50

Танд энэ өдрийн мэнд хүргэе. Хэрвээ та яг одоо зорилго тавиад түүндээ хэрхэн хүрэхээ мэдэхгүй, юунаас эхлэхээ мэдэхгүй сууж байгаа бол дараах эшлэлүүд танд тус болно. Гэрийнхээ хана, утасны дэлгэц гээд байнга харж болох газраа тавиад урам зориг аваарай. 

 

  1. “Санаа зовох нь маргаашийн бэрхшээлийг алга болгохгүй, харин өнөөдрийн хүч чадлыг тань барагдуулна” Корри тэн Буум
  2. “Ирээдүйг зөгнөх хамгийн сайн арга бол өөрөө түүнийг бүтээх” Алан Кэй
  3. “Мэрийснээр амжилтанд хүрэхгүй байсан ч өөртөө үнэ цэнэ бий болгоно” Альберт Энштейн
  4. “Цохилт бүр намайг дараачийн амжилт руу ойртуулдаг” Бэйб Руф
  5. “Хэрвээ надад модыг цавчиж унагах зургаан цаг байгаа бол би эхний дөрвөн цагт нь сүхээ хурцална” Авраам Линкольн
  6. “Юуг ч бүтээхгүйгээр мөнгө олдог бизнес бол хамгийн муу бизнес” Хенри Форд
  7. “Амжилт бол алдаанаас алдаа руу урам зоригоо алдалгүйгээр дүүлж явдаг зүйл” Уинстон Черчилл
  8. “Дээд зэргийн сэтгэл ханамжтайгаар өнгөрөөсөн өдрөө сана. Ийм өдөр бол юу ч хийлгүйгээр амарч хэвтсэн өдөр биш, харин санаж зорьсон бүхнээ амжуулж чадсан өдөр чинь байх ёстой” Маргарет Тэтчер
  9. “Амжилт олох хүртлээ бүгд л бүтэшгүй мэт санагддаг” Нельсон Мандела
  10. “Амжилттай, амжилтгүй яваа хүмүүс чадвараараа төдийлөн ялгардаггүй. Харин чадвараа бүрэн гаргах хүсэл зоригоороо л ялгардаг” Жон Максвел
  11. “Аз жаргалын нэг хаалга хаагдахад нөгөө нь бас нээгдэж байдаг. Харин бид түүнийг нь олж харалгүй хаалттай хаалган дээр ихэнх цагаа өнгөрөөдөг” Хелен Келлэр
  12. “Зорилгогүйгээр юу ч эхэлдэггүй. Хөдөлмөргүйгээр юу ч дуусдаггүй. Шагнал чам руу ирдэггүй. Чи өөрөө тэмцэж олж авдаг” Ральф Валдо Эмерсон
  13. “Хол явах тусам замын түгжрэл алга болно” Рожер Стаубах
  14. “Мөрөөдсөөр мөрөөдсөөр эцэстээ биелэл болдог” Глориа Штейнхэм
2
Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих