Украйны Төв Банкны тэргүүн албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцорлоо
Э. Цаагий
2017-04-11 17:01:19

Украйн улсын төв банкны тэргүүн Валерия Гонтарева албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцорч байгаагаа даваа гаригт албан ёсоор мэдэгдсэн байна. Тэрээр ирэх сард албан тушаалаа хүлээлгэн өгөх болно гэсэн байна. Украйн улсын авилгалд идэгдсэн банк, санхүүгийн салбарт шинэчлэлийг авчирсан түүний үйл ажиллагааг Олон улсын валютын сангаас өндрөөр үнэлэн сайшааж байсан юм. Гэхдээ тэрээр уг албан тушаалд томилогдсоноосоо хойш тус улсын улс төрийн болон бизнесийн салбарынхны зүгээс түүнийг огцрохыг шаардсан элдэв төрлийн дарамт шахалтан доор ажилласан юм. Мэдэгдэлдээ тэрээр дээрх шийдвэрийг гаргах болсон шалтгааны талаар хариулахаар татгалзжээ.

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих