"Turkish Airlines"-ын нисэх багийнхан хүүхэд эх барьжээ
Э. Цаагий
2017-04-11 16:15:59

Туркийн иргэний агаарын тээврийн “Turkish Airlines” компанийн нисэх багийнхан 12800 м-ийн өндөрт хүүхэд эх барьж авсан байна. Гвиней улсаас Буркина-Фасо улсын нийслэл Уагадугу хотоор дамжин Истанбул орох чиглэлийн онгоцонд зорчиж явсан Диаби Нафи хэмээх 18 настай, 28 долоо хоногтой жирэмсэн эмэгтэй өвдөж эхэлсэн бөгөөд нисэх багийнхан шуурхай арга хэмжээ авч, зарим зорчигчдын тусламжтайгаар бяцхан охиныг эх барьж авсан байна. Онгоц газардсаны дараагаар эх охин хоёрыг эмнэлэгт хүргэсэн бөгөөд тэдний бие сайн байгаа талаар Туркийн Доган мэдээллийн агентлаг мэдээллээ.

1
Таалах
Хайрлах
Инээх
1
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих