Илүүдэл жин минь Bye Bye!
Батхүрэл Цэрэнлхам
2017-04-10 13:51:18

Хүйтний ам цаашилж, урин хавар хэдийнээ айлчлан иржээ. Охид бүсгүйчүүд гэлтгүй хүн болгон зуны улиралд гоё сайхан харагдах гэж хичээдэг. Гэвч та бидний өдөр тутамдаа идэж байгаа хоол хүнс чанаргүйн дээрээс хаврын улиралд бие сульдаж ядардаг учраас их идэх гээд байдаг тал байдаг. Тэгвэл ОХУ-ын диетолог буюу хоол судлаачын боловсруулан гаргасан дараах хоолны дэглэмийг та барьснаар 2 долоо хоногт 14кг хүртэл турах боломжтой. 
1-дэхь өдөр: Жимс, ногооны өдөр. 2-3 ширхэг өндөг, жимс жимсгэнэ, түүхий ногоонууд иднэ. Ус их хэмжээгээр ууна шүү.  


 2-дахь өдөр: Сүү сүүн бүтээгдэхүүний өдөр. 450-550г аарцыг тослог багатай зөөхийтэй хамт өдөртөө хуваарьлан иднэ. Мөн 1л тараг ууна.  


 3-дахь өдөр: Энэ өдөр биеэс тань хор, илүүдэл бохирдолууд гадагшилсан байна. Жимс, хүнсний ногооноо 1Л ТАРАГ, 1Л цэвэр жимсний шүүстэй ууна. 


 4-дэхь өдөр: 500г тахианы цээж мах иднэ. 1л тараг ууна. Хэзээд ус уухаа бүү мартаарай 


 5-дахь өдөр: Жимс болон хүнсний ногоо чанаж, жигнэж хүссэнээрээ идэж болох юм.

 
 6-дахь өдөр: 400-500г аарцыг тослог багатай зөөхийтэй хамт өдөртөө хуваарьлан иднэ.


 7-дахь өдөр: Жимс болон хүнсний ногоо чанаж, чигнэж хүссэнээрээ идэж болох юм.
 8-дахь өдөр:: 300г  тахианы махыг 1 ширхэг өндөгтэй иднэ. Мөн шинэ ногооны салатыг давс хийлгүйгээр лимоноор амтлаад идээрэй.  


 9-дэхь өдөр: Жимс, 150г үхрийн цул мах, өргөст хэмх, улаан лоолийг оливийн тосоор амтлаарай.  


 10-дахь өдөр:: 150г загасны мах, 2 зүсэм бүхэл үрийн талх,өргөст хэмх, улаан лоолийг оливийн тосоор амтална. Мөн 0.5л тараг ууна.


 11-дэхь өдөр: 2 ширхэг өндөг,150г үхрийн мах,4 зүсэм бүхэл үрийн талх, шинэ ногооны салат,0.5л тараг. 
 12-дахь өдөр:: 1л тараг, жимс болон ногоо иднэ. Мэдээж усаа ухаа бүү мартаарай.

 
 13-дахь өдөр:: 300г тахианы мах,шинэ ногооны салат,2 ширхэг өндөг иднэ. 
 14-дэхь өдөр: 4 ширхэг чанаж болгосон төмс, жимс, 1л тараг ууна.

Энэхүү хоолны дэглэм нь 2 долоо хоногоор тооцоологдсон байгаа учраас хатуу энэ дэглэмийг та мөрдсөнөөр 14 кг хүртэл жингээ хаях боломжтой гэнэ. Дэглэм барьж байх үедээ ус болон ногоон цайг хүссэн хэмжээгээрэй уугарай.

 

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
1
Уурлах
Хариу бичих