Хамгийн алдартай 5 арал дээр очиж энэ зуныг мартагдахааргүй өнгөрүүлээрэй
Батхүрэл Цэрэнлхам
2017-04-10 13:46:37

Хүн болгон  гэр бүл, хайрттайгаа мартагдахааргүй аялалыг хийж, наран шарлагын газар амрахыг мөрөөддөг. Эгц дээрээс шарах нар, элс, далай гээд төгс зохицол биш гэж үү? Энэ зун та хаашаа явж амрахаа хараахан төлөвлөж амжаагүй байгаа бол хамгийн алдартай 5 арлыг танилцуулья. Эдгээрээс нэгийг нь сонгоод далай түргэлэх чимээ, шинэ содон хүмүүс, ёс, заншилтай танилцсан гайхалтай аялал болох нь гарцаагүй.

1. Тенерифе – Канарын арлууд.Хэрвээ та түм түжигнэж, бум бужигнасан газар амрах хүсэлтэй бол Испанийн энэхүү арлыг зориорой. Канарын арлуудын хамгийн томд тооцогдох Тенерифе арал 900,000 орчим оршин суугчтай, жилд 5 сая гаруй жуулчид амардаг байна. Арал дээр онгоцоор эсвэл нийтийн унаагаар ч ирж болно. Ирсэн жуулчид уйдна гэж байхгүй. Хэрвээ хосууд намуухан газар хүний хөлөөс зайтай байхыг хүсвэл тийм газар олдож л таарна.

2. Фолегандрос – Грек Грекийн өмнөд хэсэгт орших жижиг арал дээр 1000 гаруй хүн оршин сууна. Энэ ч утгаараа байгалийн үзэсгэлэнт газрууд унаган төрхөө өдий болтол алдаагүй байж болох юм. Арлын төв хэсэг Хора хадан хошуун дээр байрлах тул автомашины замтай. Үйлчилгээ сайтай, цонхоороо байгалийн сайхныг биширч болох олон зочид буудалтай. Наран шарлагын газрууд танд ая тухыг мэдрүүлэх тул та хайртай хүнтэйгээ хоёулхнаа булагнахыг хүсвэл Фолегандросыг зориорой.

3.  Ко-Пхи-Пхи-Дон арал – Тайланд Пхи-Пхи арлаас та байгалийн үзэсгэлэнг утгаар нь мэдэрнэ. Уг арал маш цөөхөн хүн амтай, ердөө 3000 хүн оршин суудаг. Харамсалтай нь 2004 оны цунамигаар ихэнх байгалийн үзэсгэлэнт газрууд эвдэрсэн ч, одоо сэргэж эхлээд байгаа юм. Пхукет арлаас усан онгоцоор уг аралд ирж болно. Пхи-Пхи арал өөрөө тайван газар ч заримдаа жуулчдын урсгалд даруулдаг. Жилийн дөрвөн улирлын алинд нь ч жуулчдыг уйдаахгүй тийм газар юм.

4. Бэ-Лон – Сен-Мартен Сен-Мартен арлын хамгийн сайхан наран шарлагын газар бол Бэ-Лон, мөнхийн дулаан газар. Намуухан орчин, ус нь дайвинг болон сноркелингт тохирсон. “Урт наран шарлагын газар” гэсэн утгатай энэхүү газар үнэхээр нэрэндээ тохирсон, бүтэн өдөржингөө эргийн дагуу зугаалахад ч таатай.

5.Мальдивийн БНУ Мальдив бол өөрийн наран шарлагын газраараа алдартай. Нийслэл Мале нь жуулчдыг ресторан, зах, усан спортоор өөрийн эрхгүй татна. Мальдив – олон арлаас бүтсэн учраас юуны түрүүнд Малег зориорой, дараа нь дуртай арал руугаа зугаалаарай. Малед дээд зэрэглэлийн зочид буудал, спа, наран шарлагын газрууд бий.


Эх сурвалж: Xopom.com
 

2
Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
1
Уурлах
Хариу бичих