”Гулгаа массаж” гэсэн наалтыг хуулах аянг эхлүүллээ
Э. Цаагий
2017-04-10 12:16:58

"Лантуун дохио" ТББ-аас Нийслэлийн гудамжинд буй "Гулгаа массаж" гэсэн зарын хуудсуудыг хуулж эхэлжээ. Тэд уг ажлаа өчигдөр эхлүүлсэн бөгөөд нэг өдөрт гэхэд л 11 шуудай массажны зарыг хуулжээ. Хуулсан зараа тэд цагдаагийн байгууллагад өгч шалгуулах юм байна.

"Лантуун дохио" ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхланы хэлж буйгаар "гулгаа массаж нэрийн дор өсвөр насны 15, 16-хан настай охидыг бэлгийн мөлжлөгт автуулж, гэмт хэрэг, хүний наймааны хохирогч болгож байна" гэсэн юм. Тэд 70 хүний бүрэлдэхүүнтэйгээр Шархаднаас Орбит хүртэл, 7 буудлаас Зайсан хүртэлх бүх "Гулгаа массаж" гэсэн хуудсуудыг хуулж цагдаагийн байгууллагад шалгуулах ажлыг эхлүүлжээ. Иймээс иргэдийг гадуур тааралдсан "Гулгаа массаж" гэсэн хаяг, хуудсуудыг хуулан авч энэхүү аянд нэгдэхийг уриалж байгаа юм.

Таалах
Хайрлах
Инээх
1
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих