УИХ-ын дарга М.Энхболд Бангладеш улсад
Хөхөө Жавзмаа
2017-04-02 11:18:00

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргын урилгаар тус улсад хийсэн албан ёсны айлчлалаа өндөрлөж, Бүгд Найрамдах Бангладеш Улсын нийслэл Дака хотноо өнөөдөр эхлэх Олон Улсын Парламентын Холбооны Ассамблейн 136 дугаар чуулганд оролцохоор хүрэлцэн ирлээ.

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Олон Улсын Парламентын Холбооны Ассамблейн 136 дугаар чуулганд оролцох үеэрээ ОУПХ-ны Ази, Номхон далайн бүлгийн хуралдааныг даргалахын зэрэгцээ ОУПХ-ны Ассамблейн нэгдсэн хэлэлцүүлэгт "Тэгш бус байдлыг арилгах нь: Хүн төрөлхтнийг нэр төртэй, сайн сайхан амьдрах нөхцөлөөр хангах нь" сэдвээр үг хэлэх юм. Мөн тэрбээр улс орнуудын парламентын дарга нартай хоёр талын хэд хэдэн уулзалт хийнэ.

УИХ-ын дарга М.Энхболд тэргүүтэй төлөөлөгчид ОУПХ-ны Ассамблейн 136 дугаар чуулганд оролцох нь энх тайвныг сахин хамгаалах, улс орнуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх талаарх парламентуудын хамтын хүч чармайлтад хувь нэмрээ оруулах, Тогтвортой хөгжлийн зорилтууд, түүний дотор тэгш бус байдлыг арилгах зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээрх манай улсын  бодлого, арга хэмжээг танилцуулах, УИХ, ОУПХ-ны  хооронд хөгжиж ирсэн хамтын ажиллагааг улам бэхжүүлж, үр өгөөжийг нь нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих