Дэ Жангум УСК-ны тухай сонирхолтой 8 баримт
Э. Цаагий
2017-03-30 17:35:28
  1. Солонгосын хамгийн алдартай 10 киноны нэг болох “Дэ Жангум” нь хамгийн анх 2003 оны 9-р сараас 2004 оны 3-р сар хүртэл БНСУ-ын “MBC” телевизээр олны хүртээл болж байжээ.
  2. Киноны зохиолыг Ким Ён Хун бичсэн бөгөөд найруулагчаар Ли Бён Хон ажилласан бөгөөд “Дэ Жангум” кино 54 ангитай.
  3. “Дэ Жангум” киног Европын улс орнуудад “The Geat Jang-geum” буюу Агуу Жангум, “Jewel in the palace” буюу Ордон дахь эрдэнэ гэж үзэгчдийн хүртээл болгожээ.
  4. “Дэ Жангум” кино Солонгосын хамгийн шилдэг олон ангит киноны 10 дугаарт ордог.
  5. Хожим энэ киног нийт 91 улс оронд гаргаж, нийт 103,4 сая ам.долларын ашиг олжээ.
  6. “Дэ Жангум” киноны зохиол 2007 онд Сөүлийн урлагийн төвд “The Great Jang-geum” нэртэйгээр тайзны бүтээл болон эргэн иржээ.  Мөн “Жангумын мөрөөдөл” нэртэй Жангумын бага насны тухай хүүхэлдэйн киног гаргаж байв.
  7. Киноны гол дүр болох Жангумын дүрд жүжигчинг Ли Ён Эй гэдэг бөгөөд Солонгосын сайхан бүсгүйчүүдийн нэг.
  8. “Дэ Жангум” киноны дуу болох “Онара” нэртэй уран бүтээлийг бага сургуулийн гурван охин дуулсан бөгөөд дууны үгийг Монгол хэлнээ орчуулбал
    -Хүрээд ирээч гэж гуйвал тэр минь үнэхээр ирэх болов уу?
    -Намайг орхиоч гэвэл тэр минь үнэхээр орхих болов уу?
    -Тоо тоомшгүй олон өдөр чамайгаа хүлээсэн ч бид хамт байж чадахгүй юм.
    -Үгүй ээ үгүй үгүй...
    гэсэн утгатай ажээ.

 

 

Ингээд та бүхэнд “Дэ Жангум” уран сайхны киноны “Онара” хэмээх уран бүтээлийг Монгол орчуулгатайгаар зориулъя.

10
Таалах
1
Хайрлах
2
Инээх
2
Бахархах
1
Уйтгарлах
1
Уурлах
Хариу бичих
Хариулт
BAYRAA
2017-03-30 22:28:50
FACE boktee suuliin angiig n tavij boldoggui ymuu
зочин
2017-03-30 18:24:56
сонирхолтой 9 баримт нтр. Юу нь сонирхолтой байгаа юм бэ. Солонгосын хамгийн алдартай 10 киноны нэг болох “Дэ Жангум” нь хамгийн анх 2003 оны 9-р сараас 2004 оны 3-р сар хүртэл БНСУ-ын “MBC” телевизээр олны хүртээл болж байжээ- Энэ одоо сонирхолтой баримт уу