Оросын орчин үеийн хит дуунуудыг санал болгож байна
Батхүрэл Цэрэнлхам
2017-03-28 12:35:27

Оросын хит дуунуудыг бид хүүхэд ахуй наснаасаа эхлээд л сонсож өссөн. Бага балчир наснаасаа эхлээд насанд хүрэх хүртлээ сонсож, цээжилж байсан гэхэд нэг их буруудахгүй. Харин нэг хэсэг Орос дуунаас холдож барууны соёлыг түлхүү сонирхох болсон нь цаг үетэй холбоотой асуудал байсан. Гэвч сүүлийн үед Оросын залуу уран бүтээлчид хүч түрэн гарч ирж сайн уран бүтээл туурвиж эхэлсэн нь эргээд Орос дуунуудад татагдах СОРОНЗ болж байна. Ингээд Оросын орчин үеийн хит болж байгаа 10 дууг танд санал болгож байна. 

1.Время и Стекло- 2010 онд байгуулагдсан Украйн улсын поп хамтлаг. Хамтлагийн гишүүд нь Алексей Завгородний (Позитив) ба Надя Дорофеева. Тус хамтлагийн продюсероор Алексей Потапенко буюу Потап нэрээрээ олонд танигдсан дуучин залуу ажилладаг.

Время и Стекло- На стиле. 

 

 

2. Лобода Светлана Сергеевна-  1982 оны 10-р сарын 18-нд төрсөн, мөн л  Украйн улсын алдартай дуучин, хөтлөгч, дуу зохиогч, «F*ck' n' macho» брэндийн дизайнер, «ВИА Гра» (2004) хамтлагийн экс гишүүн. Украйн улсын гавьяат жүжигчин юм.

LOBODA- Твои глаза

 

 

3. Open Kids- мөн л Украйны охидын хамтлаг. 5 гишүүнтэй. 2012 оны 10-р сарын 12-нд «Show Girls» дууны клипээ гарган үүсгэн байгуулагдаж байсан. 2017 оны 3-р сард Nickelodeon Kids’ Choice Awards-аас  "Оросын сонсогчдын таашаалд нийцсэн  дуучин" шагнал хүртсэн. Харин Quest Pistols Show хамтлагийн тухайд 2014 он хүртэл Quest Pistols нэрээрээ олонд танигдаж Украйнд зохиогдсон " Шанс" шоу төсөлд 2007 онд " Я устал" дуугаа толилуулсаны дараа нилээдгүй амжилтанд хүрч олны танил болсон. Өнөөдрийг хүртэл 3  бүрэн хэмжээний цомог гаргасан бөгөөд  MTV Europe Music Awards-аас «Алтан граммофон» шагналыг хүртэж байсан юм. 

 

 

 

4. Украйны хамтлаг, дуучид сүүлийн үед чамлахааргүй амжилтыг гаргаж байна. Дараагийн уран бүтээлчид бол Грибы хамтлаг- 2016 онд Киев хотноо байгуулагдаж байсан ч Оросын хөгжмийн зах зээлд маш том амжилтыг гаргаж байгаа.  Юрий Бардаш, 4atty aka Tilla, Симптом НЖН гэсэн бүрэлдэхүүнтэй. тус хамтлагийн онцлог нь хип хопыг хауз  төрөлтэй хослуулдаг юм. Түүнчлэн тэд ямар ч ярилцлага, фотосессид оролцдоггүй гэнэ.

Грибы- Велик 
 

 

5. Грибы-  Копы

 

6. Матвей Мельников буюу МОТ нэрээрээ алдаршсан залуу 1990 оны 3-р сарын 2-нд төрсөн. Рэпер, «Soul Kitchen» хөгжмийн төслийн оролцогч, 2013 оны 3-р сарын 1-ээс  эхлэн «Black Star Inc.» артистаар ажиллаж байгаа.  Харин Ани Лорак- Украйны алдарт дуучин, ардын жүжигчин. Украйн улсыг 2008 онд төлөөлөн "Eurovision" олон улсын тэмцээнд оролцож 2-р байр эзэлж байжээ. 

Мот feat. Ани Лорак - Сопрано

 
 

7. Время и Стекло - Навернопотомучто

 

 

8. Максим Александрович Фадеев 1968 оны 5-р сарын 6-нд ЗХУ-ын Курган хотод төрсөн.  Оросын алдартай продюсер, хөгжмийн зохиолч, найруулагч.  

МАКСИМ ФАДЕЕВ feat. НАРГИЗ — ВДВОЁМ

 

 

9.  Потап и Настя- Украйны хос дуучид, 2006 оноос эхлэн Алексей Потапенко, Анастасия Каменских нар хамтран уран бүтээл туурвиж эхэлсэн. Клипны зохиол, хөгжим, үг, найруулга, продюсероор Алексей Потапенко ажилладаг.  Тэдний Не пара, Умамы, Бумдиггибай зэрэг дуунууд нь алдартай юм.

Потап и Настя- Я.......Я

 
 
10. Алексей Воробьев- 1988 оны 1-р сарын 19-нд Тула хотод төрсөн. Оросын алдартай хөгжимчин, жүжигчин, найруулагч төдийгүй НҮБ-ийн сайн дурын элч төлөөлөгч, 2011 онд Eurovision олон улсын тэмцээнд улсаа төлөөлөн оролцож байсан. 
 
Алексей Воробьев- Самая красивая
 

 

 

 

 

1
Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих
Хариулт
ViktrozZen
2017-05-28 23:17:31
Мы хотим пригласить на наш веб-сайт парней и взрослых мужиков, которые хотят купить <a href="http://viagra-tablet.ru/viagra-soft-kupit">левитра купить рязань</a> и аналогичные лекарства по самой низкой стоимости в Рунете. Мы предлагаем людям исключительно прошедшие государственное лицензирование таблетки, изготовленные на лучших фармацевтических заводах Америки. Благодаря минимальному количеству посредников между производственными линиями и покупателем, наша интернет-аптека продаёт лекарственные препараты для продления полового акта по самым низким ценникам.