К.НОМИНЖИН: Би залуус руугаа хандсан олон ажил хийхийг хүсдэг
Батбаатар Баяржаргал
2016-10-14 12:32:31

Аагим халуун зуны урт өдрүүд үргэлжилж буй энэ үед зарим хүмүүс ажлаасаа түр амсхийн амралтаа авч, толгой тархиа сэргээхээр хөдөө, гадаагүй аялан байна. Харин зарим нь бүгчим халууныг үл тоон ажилдаа махран амсхийлгүй зүтгэх бөгөөд тэдний нэг чадалтай, хүчтэй хоолойгоороо өөрийн имижийг бүрдүүлсэн, мөн ногоон хоолыг олон жил сурталжилж яваа дуучин К.Номинжин юм. Шинэ ажлууд эхлээд түүнийхээ хойноос амралтгүй зүтгэсээр яваа энэ дайчин бүсгүйтэй алс холын тэртээх Америкаас холбогдож, цөөн хором ярилцсанаа энд хүргэж байна.

TV ZONE: САЙН БАЙНА УУ? ЮУНЫ ӨМНӨ, БИДЭНД ЦАГ ЗАВ ГАРГАН ЗУРАГ АВАЛТАД ОРОЛЦОЖ, ЯРИЛЦАХ БОЛОМЖ ОЛГОСОНД БАЯРЛАЛАА.

НОМИНЖИН: TV ZONE сэтгүүлийн уншигчиддаа ярилцлага хүрэх энэ өдрийн мэндийг хүргэж байна. Хэдий төлөвлөсөн ажил ихтэй байдаг ч TV ZONE сэтгүүлийнхэнтэй хамтран ажиллахад үргэлж таатай сайхан байдаг болохоор урилгыг тань баяртайгаар хүлээж авсан. Зураг авалт ч сайхан болж дууслаа.

TV ZONE: 10-ААДХАН ХОНОГИЙН ӨМНӨ ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДАМ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ. ТА САЙХАН НААДАВ УУ? ЭНЭ ЖИЛИЙН НААДМЫГ ХААНА, ХЭРХЭН ӨНГӨРӨӨСӨН БЭ?

НОМИНЖИН: Энэ жилийн наадмын үеэр ганцаараа аялж таарлаа. Тэгэхээр Үндэсний их баяр наадмынхаа өдрүүдийг аян замдаа өнгөрөөсөн гэх үү дээ. (инээв) Ер нь, сүүлийн хэдэн жил онгоцонд амьдардаг хүн шиг л болоод байна. Баяр наадмаараа сайхан гэр бүлээрээ баярлах ёстой байтал сүүлийн хэдэн жил байнга ажилтай байж таарлаа.

TV ZONE: ЯРИЛЦЛАГА АВАХ САНАЛ ХҮРГҮҮЛЭХ ТЭРХҮҮ МӨЧИД ЯМАР АЖИЛ ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙСАН БЭ?

НОМИНЖИН: Надад яг одоо анхаарлаа төвлөрүүлж байгаа хоёр ажил байна. Уран бүтээлийн хувьд, энэ мөчид нэгэн нууц төсөл дээр ажиллаж байгаа. Цаг нь ирэхээр ямар төсөл гэдэг нь мэдэгдэх болно оо. Би ер нь аливаа зүйлийг бүтсэн хойно нь олон нийтэд зарлах дуртай хүн. “Карнеги Холл”, “Линкольн Центр” гээд дэлхийд алдартай концертын танхимд дуулах урилга өчнөөн сар жилийн өмнө ирсэн ч болсон хойно нь л болъё гээд асуугаагүй байхад түрүүлж ярих дургүй. Одоо бол ямар ч байсан урлагтаа үнэнч шаргуу хөдөлмөрлөж явна. Харин дуу зохиох, дуулахын зэрэгцээ нийгэмд хандсан жижигхэн боловч тус нэмэртэй бизнес санаачлан, гэр бүл, номын ахан дүүсийнхээ хамт хэрэгжүүлж ирсний хувьд онлайн “aliamori.com” боловсролын сайт ажиллуулаад хоёр жил хагас болох гэж байгааг зарим хүн мэдэж байж магадгүй. Энэ ажилд оролцож, Монголдоо нэлээн хэсэг байж байгаад явсан.

Энэхүү сайт маань зайн бөгөөд онлайн сургалт болохоор би хаа ч явсан анхаарлаа хандуулж, ажилд нь идэвхтэй оролцож чаддаг юм. Угаасаа манай залуучуудын өмнө нээлттэй олон боломжийн нэг нь төрөөс гадаадын их, дээд сургуулиудад тэтгэлэгтэй сургаж байгаа явдал. Гэтэл хэлний бэлтгэл дээр хөрөнгө мөнгө, цаг зав байхгүй гэдэг давхар асуудал гардаг. Үүнд бид бага сага тус нэмэр болох зорилгоор өргөтгөл хийж, өнгөрсөн сараас эхлэн хүссэн хүн бүр өөрийгөө “aliamori.com“-д бүртгүүлж, биднээс хамааралгүй элсээд, үнэ төлбөргүйгээр түвшин тогтоох шалгалт өгч, туршилт хичээл хийж үзэх боломжтой болсон. Анхнаасаа нийгэмд хандсан, олныг хамарсан хямд, дөхөм бас чанартай сургалт явуулах томьёоллыг хайж эхлүүлсэн учраас ачаалал авах чадвартай сайт байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэхүү сайт маань олон хүнд хямд үнээр хүрэх боломжтой болж байгаа гэсэн үг. Яваандаа манайхан шалгалт авч байгаад, шилдэг, цөөн суралцагчдыг ахисан түвшний хичээлд тэтгэлэгтэй, эсвэл бүр үнэ төлбөргүй хамруулж, TOEFL, IELTS-ын шалгалтанд нь туслах зорилготойгоор ажиллаж, түүнийхээ төлөө бага багаар урагшилж байна.

TV ZONE: ХҮҮХЭД, ЗАЛУУСТАА ЗОРИУЛЖ, ИЙМ САЙХАН АЖИЛ ЭХЛҮҮЛСЭНД УНШИГЧДЫНХАА ӨМНӨӨС ТАЛАРХСАНАА ИЛЭРХИЙЛЬЕ! TOEFL, IELTS-ЫН ШАЛГАЛТАНД БЭЛТГЭНЭ ГЭДЭГ МАШ ТОМ АЖИЛ. ХЭЗЭЭ БИЕЛЛЭЭ ОЛНО ГЭЖ ХАРЖ БАЙНА?

НОМИНЖИН: Баярлалаа. Зорьж төлөвлөсөн уг ажлаа эхлүүлж чадвал сайт ажиллуулж буйн үр дүн гарах нь тэр. Аав, ээж хоёр энэхүү ажилд маань маш их анхаарал тавьж, чанарыг нь баталгаажуулж байгаа болохоор удахгүй зорьсондоо хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Үнэ төлбөргүй, эсвэл хямд гээд чанаргүй байх ёсгүй. Хэр их чин сэтгэлээр, хэр зэрэг бусдыг бодож хийж байгаагаас шалтгаална.

TV ZONE: УРАН БҮТЭЭЛИЙН АЖИЛДАА ТҮЛХҮҮ АНХААРЧ ЭХЭЛСЭН ТУХАЙ ТА ХЭЛСЭН ШҮҮ ДЭЭ. УРАН БҮТЭЭЛИЙН ШИНЭ СОНИН САЙХНААС ХУВААЛЦАХГҮЙ ЮУ?

НОМИНЖИН: Өнгөрсөн 4-р сард АНУ-ын Нью Йорк хотын дэлхийд алдарт концертын их танхим болох “Линкольн” төвийн “Давид Геффен Халл”-д Фарси, Санскрит, Хятад болон Япон зэрэг дөрвөн хэл дээр дуу дуулж, гоцоллоо. Америк төдийгүй дэлхийд алдартай “Карнеги Халл” болон “Линкольн центр”-т гоцлол дуучнаар ямар ч байсан дуулчихлаа. Одоо улам илүү амжилт гаргахын төлөө зүтгэж явна. Мөн би “Америкийн хөгжмийн зохиолчдын холбоо” болох ASCAP-ын гишүүн болоод олон жил болж байна. Үг, ая зохиогчийн хувьд олон шинэ дуунууд зохиож байгаа. Удахгүй эхнээсээ үзэгчдийн хүртээл болоод ирэх байх аа. 

TV ZONE: НОМИНЖИН ЙОГИЙН БАГШИЙН СУРГАЛТАНД СУУН, БАГШЛАХ ЭРХТЭЙ БОЛСОН БАЙСАН...

НОМИНЖИН: Суман Бархас багш маань өөр шугамаар Америкаас 200 цагийн йогийн сургалт зохион байгуулахаар Монголд ирснийг нь сонсоод, багшийн курст нь өнгөрсөн онд Улаанбаатар хотноо суусан юм. Мөн үргэлжлүүлээд Америкт очоод Суман багшийн ажиллуулдаг “Таи Чи Йог” төв дээр очиж, бас сургалтанд нь суусан. Тиймээс олон улсад багшлах эрхтэй болсон ч ойрын төлөвлөгөөнд маань багшлах багтаагүй.

TV ZONE: НОМИНЖИНГИЙН ФЭЙСБҮҮКИЙГ ҮЗЭХ БҮРТ НОГООН ХООЛНЫ ТУХАЙ ОЛОН ТАЛЫН МЭДЭЭЛЛИЙГ ТҮГЭЭСЭН БАЙДАГ. АМЬТНЫ ГАРАЛТАЙ БҮХ ЗҮЙЛЭЭС ТАТГАЛЗДАГ ТАНЫ ХУВЬД ОЙР ДОТНЫХОО ХЭР ОЛОН ХҮНД НӨЛӨӨЛЖ НОГООН ХООЛТОН БОЛГОСОН БЭ?

НОМИНЖИН: Тоогоо алдчихсан шүү дээ. (инээв) Манай гэрийнхэн бол бүгд веган хоолтон буюу амьтны гаралтай хоол хүнс огт хэрэглэдэггүй. Ер нь, сүүлийн арав гаруй жил миний нөлөөгөөр ногоон хоолонд орсон хүмүүс их олон бий.

TV ZONE: НАЙЗ ЗАЛУУТАЙ БОЛСОНД НЬ БАЯР ХҮРГЭЕ!

НОМИНЖИН: Баярлалаа.

TV ZONE: НАЙЗ ЗАЛУУТАЙ БОЛООД АМЬДРАЛД ТАНЬ ХЭР ӨӨРЧЛӨЛТ ГАРСАН БОЛ... НОМИНЖИН: Бид хоёр нэг гэрт хараахан ороогүй байгаа болохоор тийм ч их өөрчлөлт гараагүй гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, одоохондоо амьдралын хэмнэлд маань сүртэй өөрчлөлт гэхээр зүйл гараагүй байна. 

TV ZONE: БИДНИЙ ЯРИА ЭНД ХҮРЭЭД ӨНДӨРЛӨЖ БАЙНА. ЗАВГҮЙ АЖИЛТАЙ ХЭДИЙ Ч БИДЭНД ЦАГ ГАРГАСАНД БАЯРЛАЛАА. УРАН БҮТЭЭЛИЙНХ НЬ АЖИЛД ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ!

НОМИНЖИН: Маш их баярлалаа. Удахгүй шинэ уран бүтээлүүд, шинэ сонинтойгоор TV ZONE сэтгүүлийн уншигчидтай уулзах болно оо.

Ярилцсан: Б.Баяржаргал

Гэрэл зургийг: В.Цэнд-Аюуш

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих
Хариулт
Dweezil
2016-11-20 14:47:41
Okay I'm coedvncni. Let's put it to action. http://vhkqccieq.com [url=http://gugrpqsaf.com]gugrpqsaf[/url] [link=http://aonkilpthu.com]aonkilpthu[/link]
Makailee
2016-11-18 09:30:57
Wow, that's a really clever way of <a href="http://bstwbttza.com">thkinnig</a> about it!
Misty
2016-11-16 00:43:18
Call me wind because I am abolsutely blown away. http://ywbkax.com [url=http://jzwcawaqq.com]jzwcawaqq[/url] [link=http://poxcvphv.com]poxcvphv[/link]
Keesha
2016-11-15 17:59:19
<a href="http://zqyiytrljt.com">Phonamenel</a> breakdown of the topic, you should write for me too!
Chelsi
2016-11-12 11:02:33
Having etiquette in doing emailing is very important because email is the best way to present trust and conesstincy. Spoiling it means spoiling yourself. And for the businesses, this is kind of first impression. The businesses always have an eagle eye on their customers and they use emails heavily to better serve their customers. Therefore, without knowing rules and regulation of the game, on one can create it good image. I would like to give you a big thanks for this great advice and spread the words for this worth to follow advice. Keep up great job…..