Эрүүл биед хамгийн их саад учруулдаг 10 хүнс
TV ZONE
2016-09-13 15:32:07

Дэлхий тэр чигээрээ хурдацтай хөгжсөөр байгаа энэ цаг үед хүний хөдөлмөрийг хөнгөвчлөхөөс эхлээд эерэг тал олон бий ч сөрөг тал ч гэсэн цөөнгүй. Тухайлбал, хүн бүр алхам тутмын ажлаа машинд даатгаж, энэ хэрээрээ хөдөлгөөний дутагдалд хэдийнээ орж, мөн хэт хөгжлийн уршгаар хоол хүнсний бүтцэд өөрчлөлт хийж, хүний эрүүл мэндэд ч халтай болжээ. Тиймээс дэлхий нийт үүнийг хэдийн анзаарч, үүнээс өөрсдийгөө хэрхэн хамгаалах тал дээр анхаарлаа хандуулах болжээ. Тэгвэл зарим хүмүүс мэдэх ч хоол хүнсний хэрэглээнээсээ хасч чаддаггүй, зарим нь огт мэддэггүй хүний эрүүл мэндэд тун хор уршигтай зарим хүнсийг энд нэрлэж байна. Доорх хүнсийг тогтмол хэрэглэдэг бол аль болох багасгахыг ч мөн зөвлөх байна.

Сахарын агууламж өндөртэй уух зүйлс

Гаазтай ундаа уухгүйгээр яаж амьдралын сайхныг амтлах юм бэ гэж өөрсдийгөө өмөөрөгчид 30, 40 нас шүргээд л өвчний “үүр” болно гэж ойлгож болно. Жаахан муухай сонсогдож буй ч сахарын агууламж ихтэй хүнс байнга хэрэглэх нь эцэстээ өвчинд нэрвэгдэхэд хүрдэг. Спортоор хичээллэдэггүй бол бүр ч залуудаа зүрх судас, чихрийн шижин буюу диабет, дотор эрхтний өөхлөлт зэрэг өвчнөөр өвдөх эрсдэлтэй. Спортоор хичээллэдэг байлаа ч хэчнээн цагийн хөлсөө урсгасан хөдөлмөрийг тань ганц лааз гаазтай ундаа хормын дотор үгүй хийж чадах хүчтэй. Тиймээс бүх төрлийн гаазтай ундаанаас татгалзаж чадвал амьдрах насныхаа тоог нэгээр нэмж байна гэж ойлгоорой. Гаазтай ундааны оронд жимстэй цай, олон төрлийн уснаас сонгон ууж болно шүү дээ.

Пицца хэдий сайхан ч хоолноосоо хор болох нь олон

Дэлхий нийтийн хоол болох пиццанаас татгалзах хүн тун ховорхон байх. Өлсөж буй үед ч захиалаад л хормын дотор хүргээд ирэх халуун пицца угтаа бол хамгийн сайхан хоол мэт. Гэвч үнэндээ пиццанд маш олон төрлийн хүнс ордог бөгөөд тэдгээрийн ихэнх нь эрүүл мэндэд муу байдаг ажээ. Гурилны хувьд ярихад л хүний биед сөрөг нөлөөтэй цагаан гурил, нитритийн бодисын агууламжтай хиам гэх мэт. Тиймээс пицца маш их калорийн агууламж хоолонд ордог төдийгүй байнга идвэл таргалах эрсдэл өндөр. Гэхдээ пиццанаас татгалзаж чадахааргүй их дурлагсад гэртээ органик хүнсний бүтээгдэхүүнүүдээр хийж идэж болох юм шүү дээ.

Цагаан гурил гэдсэнд хоол хүнсийг гаргахгүй барьцалдуулдаг

Яагаад эрүүл мэндэд сайн гэсэн гурилан бүтээгдэхүүнүүд бор өнгөтэй буюу бүхэл үрийн гурилаар хийгдсэн байдаг вэ? Мэдээж энэ төрлийн гурилан бүтээгдэхүүнүүд биед ороод амархан боловсруулагдаж гадагшилдаг. Харин цагаан гурилны найрлагад цавуулаг бодис ордог учраас биед ороод гадагшлахгүй бүдүүн гэдсэнд ороод хэдэн өдөр болчихдог. Өөрөөр хэлбэл, цавуулаг ихтэй учраас бүдүүн гэдсэн дэх хоол хүнсийг гадагшуулахгүй барьцалдуулдаг. Ингээд өтгөн гарах цагтаа гаралгүй удахаас эхлээд биед олон асуудал үүсч эхэлдэг. Таргалалт ч мөн эндээс эхтэй. Тиймээс цагаан гурилны хэрэглээгээ багасгаж, хоёрдугаар гурилаа өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэж байхыг зөвлөж байна.

Жимсний шүүс болгон биед сайн гэвэл эндүүрэл

Ихэнх хүмүүс жимсний шүүс бүрийг биед сайн гэж боддог ч үнэн хэрэгтээ энэ бодол тун өрөөсгөл юм. Ихэнх жимсний шүүсний найрлага нь багахан хэмжээний жимсний амт оруулагч хөрөнгө, дээр нь ус, элсэн чихрийн хольцтой байдаг. Жимс жимсгэнэ нь антиоксидант, С амин дэмээс эхлээд олон төрлийн витаминаар баялаг хэдий ч жүүсэнд амт оруулах маягаар багахан хөрөнгө орж, их хэмжээний элсэн чихэр ордог учраас хүнд хэрэгцээтэй зүйлс нь алга болчихдог. Өөрөөр хэлбэл, жимсний жүүсэнд гаазтай ундаатай адил хэмжээний элсэн чихэр ордог, заримдаа бүр үүнээс ч их байх нь бий. Тиймээс хэрвээ жүүс авч уух гэж буй бол 100 хувь цэвэр шүүсийг сонгоорой. Уухаасаа өмнө найрлагатай нь танилцах хэрэгтэй болж байна шүү дээ. Эсвэл илүү эрсдэлгүйгээр нь жимсээ аваад шүүсийг нь шахаад уух боломжтой төдийгүй энэ нь илүү эрүүл мэндэд тустай.

Ханасан тос буюу маргарин судас нарийсгадаг

Ургамлаас гаргаж авсан шингэн тосыг химийн урвалд оруулж, хатуу хэлбэртэй болгодог учраас маргарин нь химийн урвалаар гаргаж авсан бүтээгдэхүүн юм. ДЭМБ-аас анх хүн өдөрт хоёр граммаас илүү транс өөх хэрэглэхгүй байхыг зөвлөж байсан ч 2009 оноос хойш транс өөхийг хоол хүнсэндээ огт хэрэглэхгүй байхыг уриалсан байдаг. Транс тос нь хүний биед орохоороо гарахдаа амаргүй байдаг. Ялгаралт мууддаг. Хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа өөхний бодисын солилцоонд гацаа үүсгэдэг. Нэг ёсны сайн өөхний орон зайг эзэлдэг. Үүнээс болж судас нарийсаад ирэхээр даралт ихсэх өвчин, хагас бөглөрөөд эхлэхээр цусан хангамжийн дутагдал, бүрэн тагларахаар шигдээс, хагарахаар харвалт гэж нэрлэж байна. Жирэмсэн эхчүүд хэрэглэвэл төрж байгаа хүүхдийн бодисын солилцоонд нөлөөлдөг.

Төрөл бүрийн жигнэмэг, бялуунуудаас татгалзах цаг иржээ

Дээр дурдсан эрүүл мэндэд маш их хор уршиг тарьж буй транс тос бүх төрлийн жигнэмэг, бялуу, нарийн боовны гол түүхий эд болдог учраас энэ төрлийн хүнсний бүтээгдэхүүний хэрэглээгээ багасгахыг зөвлөж байна. Дээр нь гурилан хүнсэнд их хэмжээний элсэн чихэр, ханасан тос, мөн цагаан гурил ордог учраас эдгээр хүнс нь хүний биед ороод хор болох нь элбэг байдаг ажээ. Тиймээс энэ төрлийн хүнс байнга хэрэглэдэг бол эрүүл мэндээ бодож, бага багаар хэрэглээнээсээ хасах хэрэгтэй.

Шарсан төмс & Чипс таргалалтын “мангас”

Шарсан төмс болон чипс нь маш их калорийг агуулдаг учраас таргалах эрсдэл өндөр. Мөн карцероген буюу хорт хавдар үүсгэгч бодис агуулдаг болохоор аль болох татгалзаж, чанасан юм уу, нухшилсан төмсийг гэртээ бэлдэж хэрэглэж байхыг зөвлөж байна. Хүүхэддээ ч гэсэн ууттай чипс авч өгөхгүй байхыг зөвлөх байна.

Бэлэн савлагаат йогуртнаас татгалзах шалтгаан

Тараг уг нь кальциар баялаг гээд хүний эрүүл мэндэд сайн хэдий боловч дэлгүүрт зарагдаж буй савласан йогуртууд харин биед сөрөг нөлөө ихтэй. Найрлагадаа маш их элсэн чихэр агуулдаг учраас тарагны өөрийнх нь ашигтай тослогийн хэмжээг бууруулдаг байна. Бие махбодын эрүүл мэндийг дэмждэг бичил биетэн пробиотик бактери тараганд агуулагддаг ч савласан тарагны хадгалалтын хугацааг уртасгаснаар ашигтай бактериудыг нь устгачихдаг байна. Тиймээс савласан бэлэн тараганд хүнд хэрэгтэй амин дэм барагтаа л байхгүй гэж ойлгож болох нь ээ.

Хиам, зайдсанд нитритийн бодис агуулагддаг

Бэлэн махан бүтээгдэхүүн гээд манайхан хиам, зайдсыг сонгох нь элбэг. Гэвч боловсруулсан энэхүү махан бүтээгдэхүүнд нитрит бодис болон их хэмжээний амтлагч ордог учраас биед маш сөрөг нөлөөтэй. Байнга идвэл бүдүүн гэдэсний хорт хавдар, чихрийн шижин зэрэг олон өвчний эх үүсвэр болдог аж. Тиймээс энэхүү махан бүтээгдэхүүний хэрэглээгээ багасгаж, эрүүл мэндээ хамгаалахыг зөвлөж байна.

8
Таалах
1
Хайрлах
1
Инээх
3
Бахархах
2
Уйтгарлах
6
Уурлах
Хариу бичих
Хариулт
BillyLow
2017-07-31 07:33:46
wh0cd111675 hyzaar by mail order buy acomplia rimonabant
BillyLow
2017-07-25 17:58:35
wh0cd530240 buy clomiphene citrate online uk buy triamterene buy robaxin albendazole click for source anafranil prednisolone 5mg
BillyLow
2017-06-12 07:43:51
wh0cd3114235 trazodone avana revia azithromycin online buy prednisolone vardenafil get more information
BillyLow
2017-06-05 15:24:08
wh0cd4536377 clomid benicar buy cephalexin tretinoin topical advair inhaler vermox cipro buy abilify
Vicky
2017-04-16 16:40:38
Never seen a beettr post! ICOCBW http://nedtsxf.com [url=http://nxgkzmdm.com]nxgkzmdm[/url] [link=http://vadwpfet.com]vadwpfet[/link]
Essence
2017-04-16 00:05:34
You write so hotnlesy about this. Thanks for sharing!
Kaylie
2017-04-15 04:43:57
At last! Something clear I can unrtdseand. Thanks! http://evyuyiyc.com [url=http://hebvvxpabj.com]hebvvxpabj[/url] [link=http://mdvrmm.com]mdvrmm[/link]
Kristy
2017-04-14 07:13:24
I came, I read this article, I corudeneq.
bang
2017-04-01 15:19:33
хөөх яанаа бидний өдөр бүр хэрэглэдэг хүнс байна шүү дээ.
Cordy
2017-03-10 17:54:37
Whoever edits and pubhsiles these articles really knows what they're doing.
нэг₮
2016-10-10 22:42:32
хөөх яана аа
зочин
2016-10-05 13:02:36
хэхэ
ИРГЭН
2016-10-02 18:26:00
ХЭРЭГТЭЙ МЭДЭЭ ӨГСӨНД БАЯРЛАА
Odokoo
2016-09-26 09:48:44
Идэж уухгүй байж болох л зүйлүүд шүүдээ!
hun
2016-09-22 22:29:15
yu ideh ë jorïn haräd id bas uliraldätohiruulaad
УБС минь дээ арай өөр мэдээлэл өгөөч
2016-09-20 01:34:24
Энд чинь бараг махнаас бусад нь идэж болохгүй зүйл байх юм. Ингэж битгий хүний тархи толгой эргүүлсэн шинжлэх ухааны үндэслэлгүй мэдээ,мэдээлэл оруулж байгаач. Аливаа хүнсний бүтээгдэхүүнийг жор тунгийг нь тааруулвал бүгд л ямарваа нэгэн эрхтэнд сайн үйлчилгээтэй байдаг шүү дээ. Хар тамхи мансууруулах бодисыг хүртэл эмчилгээнд хэрэглэдэг. Тэрний оронд хамтад нь хэрэглэж болохгүй хүнсний жагсаалт, өглөө, өдөр, орой, зун, өвөл, хавар, намар хэрэглэхэд тохиромжтой хүнс хоол гэвэл хүнд хэрэг болно доо.