"Miss America 2017" гоо бүсгүйн тэмцээний ялагч тодорлоо
Ганбаатар Мөнх-Эрдэнэ
2016-09-13 14:28:06

АНУ-ын Атлантик хотод "Miss America 2017" гоо бүсгүй шалгаруулах тэмцээн явагдаж, 2017 оны АНУ-ын гоо бүсгүйгээр Арканзас мужийг төлөөлөн оролцсон 21 настай оролцогч Севи Шильдс тодорч, өмнөх жилийн гоо бүсгүй Бетти Кантреллаас титмээ гардан авсан байна. Севи Шильдсийн хувьд Арканзасын Их Сургуульд урлагийн чиглэлээр суралцдаг бөгөөд түүний нууцхан мөрөөдөл нь дуучин Бейонсегийн бүжигчин болох хүсэлтэй ажээ. "Miss America 2017" бүсгүй шалгаруулах тэмцээний эцсийн шатны шалгаруулалт 15 жилийн өмнө тохиосон 9/11-ний аймшигт халдлагын өдөртэй давхсан бөгөөд сүүлийн шатанд үлдсэн 15 оролцогчид бүгд энэхүү үйл явдалтай холбоотой асуултанд хариулж, сэтгэгдлээ хуваалцсан байна. 2017 оны АНУ-ын Гоо бүсгүй шалгаруулах тэмцээний эхний таван байрт Өмнөд Каролина мужийн мисс Рэйчэл Ваяат, Нью-Йоркийн мисс Камилль Симс, Вашингтоны мисс Алисиа Күүпер болон Миссиссиппи мужийн мисс Лора Ли Льюис нар жагссан байна.

2
Таалах
2
Хайрлах
1
Инээх
1
Бахархах
1
Уйтгарлах
1
Уурлах
Хариу бичих