БНСУ: Гёнжу хотод 5.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө
Ганбаатар Мөнх-Эрдэнэ
2016-09-13 13:59:06

Өмнөд Солонгос улсын зүүн өмнөд хэсгийн эртний түүхт Гёнжу хотын ойролцоо даваа гаригт хоёр удаа хүчтэй газар хөдлөлт явагдлаа. Солонгосын цаг уурын судалгааны байгууллагын зүгээс Гёнжу хотын ойролцоо эхлээд 5.1 балл, дараагаар 5.8 баллын хүчтэй хоёр газар хөдлөлт болсон талаар мэдэгдсэн бөгөөд албаныхны зүгээс мэдээлснээр газар хөдлөлтийн улмаас хүний амь нас үрэгдээгүй, зөвхөн хоёр хүн хөнгөн бэртэл авсан гэсэн байна. Хөрш зэргэлдээх Япон улстай харьцуулахад Өмнөд Солонгост газар хөдлөлт харьцангуй бага болдог бөгөөд өчигдөр болсон 5.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт тус улсын түүхэн дэх хамгийн хүчтэй газар хөдөлсөн тохиолдол болсон байна.

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих