9/11-ний дурсгалын арга хэмжээ Пентагон болон Нью-Йорк хотуудад зохиогдлоо
Ганбаатар Мөнх-Эрдэнэ
2016-09-12 18:17:17

Ням гаригт 2001 оны 9 дүгээр сарын 11-ний террорист халдлагад амь үрэгдэгдсийн дурсгалыг хүндэтгэх албан ёсны арга хэмжээ Пентагон болон Нью-Йорк хотуудад зохиогдлоо. Одоогоос 15 жилийн өмнөх 2001 оны 9 сарын 11-ний тэрхүү аймшигт өдөр Аль-Кайда бүлэглэлийн зүгээс иргэний агаарын тээврийн онгоцуудыг барьцаалж, АНУ-ын Нью-Йорк, Пеннсильвани болон Пентагон гэсэн 3 цэгт үзүүлсэн террорист халдлагын улмаас нийт 3,000 хүн амь үрэгдсэн юм. АНУ-ын нутаг дэвсгэр дээр явагдаж, хамгийн олон энгийн иргэний амь насыг хохироосон, тус улсын түүхэнд дэх хамгийн их хор хөнөөл учруулсан уг аймшигт халдлагын дараагаар олон улсын харилцааны систем, нөхцөл байдал өөрчлөгдөж, аюулгүй байдлын асуудал юун түрүүнд тавигдах болсон юм. 9/11-ний террорист халдлагыг төлөвлөн, удирдан зохион байгуулсан, Аль-Кайда бүлэглэлийн толгойлогч Осама Бин Ладеныг халдлага гарснаас 10 орчим жилийн дарагаар Пакистан улсын нутаг дэвсгэрт нуугдаж байхад нь АНУ-ын тагнуулын байгууллага олж илрүүлсэн бөгөөд 2011 оны 5 дугаар сард Ерөнхийлөгч Барак Обамагийн зөвшөөрлийн дагуу баривчлах тусгай ажиллагааны үеэр Осама Бин Ладен алагдсан юм. Ням гаригт Арлингтон хотод болсон дурсгалын арга хэмжэний үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Пентагонд цэцэг өргөн, үг хэлсэн байна. Тэрээр 15 жилийн өмнө болсон тэрхүү аймшигт үйл явдлын хохирогч, амь үрэгдсэн ард иргэдээ АНУ хэзээ ч мартахгүй хэмээн хэлсэн байна. Барак Обамаг үгийнхээ төгсгөлд цугларсан олны хамт амь үрэгдэгсдэд хзндэтгэл үзүүлэн нэг хором дуугүй зогссон байна. Пентагонд болсон энэхүү дурсгалын арга хэмжээнд АНУ-ын Батлан хамгаалахын төрийн нарийн бичгийн дарга Эш Картер болон АНУ-ын Зэвсэгт хүчний нэгдсэн штабын дарга, генерал Жозеф Данфорд нар оролцсон байна.

9/11-ний террорист халдлагад хамгийн олон хүн амь үрэгдсэн Нью-Йорк хотод ням гаригт дурсгалын арга хэмжээ зохион байгуулагдсан бөгөөд халдлага болсон Дэлхийн худалдааны төвийн хоёр ихэр цамхаг байрлаж байсан газарт уг арга хэмжээ явагдсан байна. Хохирогчдын ар гэрийнхэн, төрөл садан, ойр дотныхон гэх мэт нийт 1000 гаруй хүн оролцсон уг арга хэмжээний үеэр Нью-Йорк хот, Пентагон болон Пенньсилвани мужийн Шэнксвилль хотын ойролцоо унасан гурван онгоцны ослын улмаас амь үрэгдсэн 3000 орчим амь үрэгдэгсдийн бүх нэрсийг унших ажиллагаа зохиогдсон бөгөөд хохирогчдын дурсгалыг хүндэтгэн нэг хором дуугүй зогссон байна. Нью-Йоркийн дурсгалын арга хэмжээнд 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Хиллари Клинтон, Дональд Трамп нар хүрэлцэн ирж оролцсон байна.

Афганистан улсад байрлах АНУ болон НАТО-гийн зэвсэгт хүчний баазад 9/11-ий өдрийн дурсгалын арга хэмжээ ням гаригт зохиогдсон бол Израиль улсад мөн дурсгалын арга хэмжээнүүд болж өнгөрсөн байна. Израиль улсын Ерөнхий сайд Беньямин Нэтаньяху ням гаригт танхимын ээлжит хуралдааныхаа үеэр 9/11-ний халдлагын талаар хэлэхдээ "соёл иргэншилт нийгэм тогтсон бүх улс орнууд хамтран эдгээр хар хүчийг устгах тэмцэлд хүчээ нэгтгэх ёстой" хэмээн хэлсэн байна. Энэ өдөр мөн Израиль улсад суух АНУ-ын Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Дэн Шапиро ЭСЯ-нд 9/11-ний үйл явдлын 15 жилийн дурсгалын арга хэмжээг зохион явуулсан байна.

1
Таалах
1
Хайрлах
1
Инээх
1
Бахархах
1
Уйтгарлах
1
Уурлах
Хариу бичих
Хариулт
Darold
2017-04-16 16:40:22
I never thought I would find such an everyday topic so engtarllinh! http://aywenkdgj.com [url=http://ozcjkkzip.com]ozcjkkzip[/url] [link=http://lfpefknykvg.com]lfpefknykvg[/link]
Gloriana
2017-04-16 00:05:19
You mean I don't have to pay for expert advice like this <a href="http://uwpodgqwgh.com">anyoerm?!</a>
Melloney
2017-04-15 04:43:42
Geez, that's uneilebvable. Kudos and such. http://hrrolsifrk.com [url=http://gxqvfjgeehm.com]gxqvfjgeehm[/url] [link=http://fjllckkj.com]fjllckkj[/link]
Sharky
2017-04-14 07:13:06
A <a href="http://lopcrvpu.com">plnaisegly</a> rational answer. Good to hear from you.
Happy
2017-03-10 17:25:39
For the love of God, keep writing these artcelis.