3 Япон тоглогчийн араас Монгол залуус Европыг зориход ойрхон байна
Чадраабал Баатарзориг
2016-07-11 19:21:46

“FC Сүмида Улаанбаатар” клубын Ерөнхийлөгч, Монголын анхны мэргэжлийн хөлбөмбөгчин Алтанхуягийн Мөрөнгийн менежер Такаши Моримото Японы 3 тоглогчид мэргэжлийн хөлбөмбөгчийн гэрээ байгуулахад туслаж Латвийн 1-р лиг “Virsliga”-ийн “FS Мetta” багт тоглуулахаар тохиролцлоо. Эдгээр тоглогчид нь 18 настай Такүми Миязаки, 20 настай Акихиро Такада, 21 настай Такато Ямасаки нар ажээ.

Эдгээр залуус аль нь ч өмнө нь мэргэжлийн багт тоглож байгаагүй бөгөөд энэ онд Японы Чиба мужид орших “World Pro Soccer Challenge” академид бэлтгэлээ базааж эхэлсэн гэнэ. Энэхүү академийн техник зөвлөхөөр Такаши Моримото ажилладаг. Дээрх залуус уг “WPSC” академид мэргэжлийн дасгалжуулагчийн удирдлагад бэлтгэл сургуулилтаа базаан богино хугацаанд ур чадвараа ахиулж ийнхүү анхны мэргэжлийн гэрээгээ үзэглэж чадлаа.

Такүми Миязаки: “Би Европт, мэргэжлийн клубт тоглох болсондоо маш их баяртай байгаа. Учир нь энэ бол миний мөрөөдөл байлаа. Тиймээс мөрөөдөл минь биелэхэд тусласан Такаши Моримотод үнэхээр их баярлаж байна”.

Такаши Моримото өнгөрсөн сард Бельгийн алдарт хагас хамгаалагч, шигшээ багийнхаа хамт 1994, 1998, 2002 оны ДАШТ-д оролцож явсан Данни Боффинтой хамтран ажиллах гэрээг байгуулжээ. Бельгийн алдарт “Андерлехт” болон Францын “Метц” багуудад тоглож явсан Данни Боффин өдгөө хөлбөмбөгийн агентаар ажиллаж байгаа юм. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд олны танил биш ч залуу авьяаслаг тоглогчдыг Европын болон Азийн мэргэжлийн клубүүдэд шалгуулах, гэрээ байгуулах үүд хаалга нээгдэж байна.

Такаши Моримотогоор дамжин мэргэжлийн багтай гэрээ байгуулах хүсэлтэй олон Япон залуус өдгөө бэлтгэл сургуулилтдаа анхаарлаа хандуулан шаргуу хөдөлмөрлөж байгаа ажээ. Зөвхөн Япон ч гэлтгүй авьяаслаг Монгол тоглогчдод ч ийм боломж бүрэн нээлттэй бөгөөд “FC Сүмида Улаанбаатар” клубт л гэхэд хэд хэдэн авьяаслаг залуус хичээллэж хөлбөмбөгчийн хувиар дараагийн томоохон алхмаа хийхээр бэлтгэгдсээр байгаа юм.

Такаши Моримото: “Хамгийн гол шалгуур бол мэдээж унаган авьяас, бас ур чадвар. Түүнээс тухайн тоглогч хир зэрэг алдартай, шигшээ багтаа тоглодог эсэх нь чухал биш. Миний хувьд Европын клубүүдийн нэгэн адил нүдээр шалгаруулалтад тэнцэхүйц тоглогчдыг хардаг. Ийм эрэл хайгуул хийхэд аль болох олон тоглолтыг анхааралтай үзэх хэрэгтэй болдог юм. Манай “FC Сүмида” клубт л гэхэд маш олон авьяаслаг залуус хичээллэж байгаад би баяртай байдаг. Би Монгол залуусыг мэргэжлийн багт тоглуулахын тулд чадах бүхнээ хийх болно. Энэ нь Монголын хөлбөмбөгийн хөгжилд чухал ач холбогдолтой. Намайг дэмждэг хүмүүст баярлалаа “ хэмээн ярилаа.

3
Таалах
Хайрлах
1
Инээх
Бахархах
1
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих
Хариулт
Phyllisloova
2017-01-21 12:53:56
wh0cd536897 amoxil clonidine advair by mail more help viagra
aaaaaaaaaaaaaaaaa
2016-09-02 01:23:53
aaaaaaaaaaaaaa
sdfg
2016-07-28 11:39:27
sdfg
Turuu
2016-07-22 15:23:38
Baharhmar yumaa
Kerriann
2016-07-21 00:59:27
The bread looks fantastic. Tiger bread is currently called giraffe bread in one of the the supermarkets in the UK, when one kid suggested it :);9esn&#3oDt matter about the name for me as long as it's good like this one.