"Уучлаарай" гээд хэлчихэд тийм хэцүү байна уу?
TV ZONE
2016-05-28 13:31:20

Зөв харилцаа бол урт удаан гэрлэлтийн үндэс суурь гэдгийг бид мэдэх ч амьдрал дээр хэрэгжүүлдэг нэгэн цөөн. Харилцан нэгнээ ойлгож, хүндэтгэж чадвал гэр бүл тойрсон олон асуудал тэгтлээ хүнд хэцүү санагдахгүй л болов уу. Зөв харилцааг бий болгоход их энгийн зүйлээс эхэлдэг. Энэ бол уучлалт гуйж, асуудлыг уур бухимдлаар биш, эв зүйгээр ойлголцох явдал юм. Үнэхээр энэ амьдралаа урт удаан байгаасай гэж хүсч байгаа бол буулт хийж, нэгэндээ “Намайг уучлаарай, миний буруу” хэмээн хэлж сурах. Ялангуяа, эмэгтэй хүн хэчнээн уурсаж байвч эелдгээр хэлсэн ганцхан энэ үгэнд уярч зөөлөрдөг юм шүү. Мэдээж өөрийн хийсэн буруугаа хүлээн зөвшөөрч, уучлалт гуйна гэдэг хэцүү ч энэ удаа хэрхэн зөв цаг үеийг ашиглан уучлалт гуйх шалгарсан аргуудаас хуваалцаж байна. Би буулт хийхгүй гээд зөрүүдлээд суугаад байвал асуудал улам хүндэрнэ үү гэхээс хөнгөрөхгүй гэдгийг санаж, нэгнээсээ уучлалт гуйж сурахыг уриалъя!

 

УУЧЛААРАЙ гэх ганцхан үгний цаана...

Гэр бүлийн амьдралд маргалдаж мэтгэлцэх асуудал олон. Маргалдахгүй сайхан явж байгаад нэг их айхтар муудалцах хосууд байхад, аар саархан зүйлээс болж өдөр бүр муудалцаж байдаг хосууд ч бий. Нэг нэгнээ үл ойшоосон энэ харилцаа гэр бүлийн амьдралын амар амгаланг эвдэнэ үү гэхээс аз жаргал авчрахгүй. Маргалдаж муудалцсанаар биенээ илүү ойлгодог гэж ярьдаг ч заавал ийм сөрөг харилцааг үүсгэж, биесээ таних хэрэгтэй юм гэж үү? Үүнийг хэн ч хүсэхгүй нь мэдээж боловч үнэндээ нэгэндээ буулт хийх нь даанч ховор. Тиймээс гэр бүлдээ амар тайван байдлыг авчрахын тулд та хоёрын аль нэгнээс нь л жаахан ухаан буюу зориг гаргачихад асуудал өндөрлөчих болно. Энэ бол гэрийнхээ эерэг уур амьсгалыг эвдэхгүйн төлөө гаргасан чиний том зориг байх төдийгүй ийн зориг гаргахад чиний зөв, буруу огт хамаагүйгээр эелдгээр ганцхан “Намайг уучлаарай” гээд хэлчихэд л хангалттай. Энэ үгийг огтхон ч дутуу үнэлэх хэрэггүйгээр барахгүй энэ үгний цаана маш их ухаан агуулагдаж байдгийг ханьтайгаа эвлэрсний чи дараа ойлгож, биеэр мэдрэх болно. Үгний үнэ цэнэ гэж энэ.

 

Оргүй хоосон сэтгэлээс гарсан үг ор мөргүй

Үг бүхэн амьтай гэж ярьдаг нь оргүй хоосон хэлчихсэн үг биш юм шүү. Үгний утгаас гадна хэлж буй хүний сэтгэл зүйн байдал үгэнд амь оруулж, тухайн хүндээ нөлөөлдөг. Тэгвэл оргүй хоосон сэтгэлээр хөндий хэлсэн “Уучлаарай” гэсэн үг ямар ч амьгүйгээр сонсогдож, уучлах сэтгэлийг төрүүлж чадахгүй гэсэн үг. Тиймээс “Уучлаарай” гээд л гуйчихвал хангалттай гэсэн бодол том эндүүрэл болох нь байна шүү. Үнэхээр хэрэлдэж муудалцаж байгаа утгагүй энэ асуудлыг хурдхан дуусгаж, хайртай хүнийхээ зүрхийг шархлуулахгүй байхын тулд чин үнэнчээр уучлалт гуй. Ингэж гуйсан үг эвлэрэхийг үнэхээр хүсч байна гэсэн мэдрэмжийн хамт хань дээр чинь очих болно.   

 

Энэхүү бяцхан сонжоогоор өөрийгөө сонжиж, алдаагаа олж хараарай.

(1-ҮГҮЙ, 2-ХОВОР, 3-ХААЯА, 4-ҮЕ ҮЕ, 5-ҮРГЭЛЖ)

1. Хэрвээ чи өөрөө буруу зүйл хийчихээд, өөрийгөө цэвэр авч гарахын тулд үүнийгээ өөр хэн нэгэн рүү чихэж, буруутгах уу? 1,2,3,4,5

2. Хэрвээ чи ямар нэгэн товлосон цагаасаа хоцорвол замын түгжрэл, эсвэл цаг агаар зэрэг гадны хүчин зүйлүүдийг буруутгах уу? 1,2,3,4,5

3. Хэрвээ машин чинь замын голд ямар нэгэн шалтгаанаар зогсвол дэргэдээ сууж буй хэн нэгнийг үүндээ буруутгах уу? 1,2,3,4,5

4. Хэрвээ дэлгүүр ороод авах ёстой зүйлээ мартаад гарвал эхнэртээ үнэнийг хэлэх үү, эсвэл ямар нэгэн тайлбар олж хэлэх үү? 1,2,3,4,5

5. Хэрвээ алдаа гаргавал, юуны түрүүнд өөрийнхөө бурууг ухамсарлах нь гэр бүлийн харилцааг сайжруулах болно гэж ой тойнд чинь буудаг уу? 1,2,3,4,5

            Хариулахаасаа өмнө сайтар бодож, оноогоо өгөөрэй. Хариултуудын ихэнх нь 3, 4, 5 байвал чи буруугаа хэн нэгэн рүү, эсвэл ямар нэгэн зүйл рүү чихэж, буруутгадаг байна. Тиймээс буруугаа ойлгосон бол, алдаагаа дахин давтахгүйг, алдаа гаргасан бол хариуцлагатайгаар хүлээж сурахыг зөвлөж байна. Ялангуяа, энэ чадвар гэр бүлийн уур амьсгал, урт удаан амьдралыг бүтээхэд хамгийн чухал шүү. Тиймээс хайртай хүнээсээ уучлалт гуйж суръя.

1
Таалах
2
Хайрлах
1
Инээх
1
Бахархах
1
Уйтгарлах
1
Уурлах
Хариу бичих
Хариулт
Tylermor
2016-10-06 10:33:34
http://KJr439ucaNdjhbf.com <a href="http://KJr439ucaNdjhbf.com">http://KJr439ucaNdjhbf.com</a> http://KJr439ucaNdjhbf.com - http://KJr439ucaNdjhbf.com
Mitch
2016-07-24 03:00:29
That saves me. Thanks for being so selesbni! http://vdeomwxqjjc.com [url=http://wslvkfkm.com]wslvkfkm[/url] [link=http://zoyzcfzrekh.com]zoyzcfzrekh[/link]
Kaylan
2016-07-23 18:37:27
I am forever indebted to you for this <a href="http://dvhzlvfympl.com">infoomatirn.</a>
Char
2016-07-23 12:28:14
That's a smart answer to a diuffcilt question. http://dxgxkymmdmo.com [url=http://pmxmdskfjg.com]pmxmdskfjg[/url] [link=http://junqjco.com]junqjco[/link]
Aira
2016-07-22 02:22:37
You're on top of the game. Thanks for <a href="http://zhktzlxu.com">shginra.</a>
Sandra
2016-07-21 05:14:05
I just hope whevoer writes these keeps writing more!