Гоёмсог цэцэгсийн хүч
TV ZONE
2016-05-16 15:33:04

Нүд баясгаж, сэтгэл сэргээн, хүндлэл хайрын илэрхийлэл болсон гоёмсог цэцэгсийн ертөнц та бидний өмнө нээлттэй байна.

Хэрвээ та хэн нэгэнд цэцгийн баглаа барих гэж байгаа бол мэдрэмжээ сонс. Цэцгийн баглаа гэхээр хэд гурван цэцэг, өвс, навчтай нь хамт өнгийн цаасанд боож баглан, үзүүрт нь гялгар тууз зангидах, эсвэл сагсанд хийсэн байх нь олонтаа. Мэдээж энэ ч бас муугүй. Зарим нь бүр 999 сарнайн асар том баглааг ч бүсгүйдээ барьдаг. Энэ нь бэл бэнчингээ гайхуулсан гэхээсээ илүү сэтгэлээ илчилж, дурлалт бүсгүйнхээ сэтгэл ханамжийн төлөө хийж байгаа байдаг л нэг хэлбэр юм. Тиймээ, цэцэг хүлээн авч буй хүний сэтгэл ханамж юу юунаас илүү чухал. 

Өдөр бүр амьд цэцгээр гэрээ чимж, гайхалтай цоморлиг бүтээх дэгжин санаануудыг эдгээр зургаас харж болно. 

Эхлээд, цэцгийн хэл, өнгөний илэрхийлэл болон утга учир, бэлгэдэл зэргийг сайтар бодолцох нь зүйн хэрэг. Хэрвээ цэцэг зориулж буй хүнийхээ дуртай цэцгийг нь мэддэг бол танд илүү зүйлд толгой гашилгах хэрэг үгүй байж болох юм. Гэхдээ зарим хүн шинэлэг содон зүйлд дуртай байдаг. Жишээ нь би энгийн гэхээсээ илүү ямар нэг байдлаар төгс зохицлыг харуулсан цэцгийн баглаанд унаж тустлаа дурладаг хүн. Та ч бас энэ тал дээр сэтгэл гарган өөрийн нэрийн шинэлэг, содон хэрнээ дахин давтагдашгүй гоёмсог цэцгийн баглаатай болж ямар ч үед хайрдаа зөвхөн үүнийгээ л өгдөг, та хоёрын дурсамжийн салшгүй нэгээхэн хэсэг болгох боломжтой юм шүү. Хайртай хүндээ цэцгийн баглаа өгөхдөө “цэцгийн хэл”-ний орчуулагч толины хамт өгсөн ч болно. Түүнд юу хэлэхийг хүссэнийг тань тэр төвөггүй мэдэж чадна. Таны хайр дурлал үргэлж цэцэг лугаа бадамлан, дэлгэрч байг ээ.

Цэцгийн тоо

Нэг цэцэг. Чи минь наддаа цорын ганц

Гурван цэцэг. Чамтайгаа хамт дэлхийг тойрмоор байна

Таван цэцэг. Би чамд хайртай

Долоон цэцэг. Гэрлэх ёслол дээр бэлэглэдэг.

Есөн цэцэг. Чамайг найзын ёсоор хүндэлдэг.

Арван цэцэг. Чиний төлөө ямар нэгэн зүйлийг хийхийг хүсч байна.

Арваннэгэн цэцэг. Чи миний найз

Арванхоёр цэцэг. Бидэнд хэцүү байгаа ч бүх зүйл сайхан болно.

Арвангурван цэцэг. Чамайг үзэн ядаж байна.

Арвандөрвөн цэцэг. Чи надад байгаа цорын ганц эрдэнэ

Арвантаван цэцэг. Чи миний хүндэтгэлийг хүлээсэн хүн зэрэг утга санааг илэрхийлдэг.

 

Цэцгийн өнгө юуг илэрхийлдэг вэ?

Цагаан цэцэг - гэм зэмгүй, хар хоргүй сэтгэлийг

Шар цэцэг – хайр сэтгэлтэй болсныг

Ягаан цэцэг - хайр дурлалыг

Хурц улаан цэцэг - хайр дурлалдаа шатаж байгааг

Цэнхэр цэцэг - үнэнч сэтгэлийг

Ягаан болон нил ягаан цэцэг - энхтайван, итгэлцэл

Хар цэцэг - үхлийг тус тус бэлгэддэг.

Сарнай цэцэг

Өргөсгүй сарнай – Анхны харцаар л чамд дурласан

Цагаан сарнай – Би чамд тохирно, нууцлаг байдал

Шар сарнай – Хайргүй болох, хардалт

Улаан сарнай – Хайр эсвэл би чамд хайртай

Ягаан сарнай – Надад итгээч

Улаан хүрэн сарнай – Гашуудал

Цайны өнгөтэй сарнай – Чамайг үргэлж дурсаж явна

Ойн сарнай – Шарх тань аних болно.

Сарнай цэцгийн цоморлиг – Гоо үзэсгэлэн, залуу нас

Цагаан сарнайн цоморлиг – Охин насыг бэлгэддэг

Улаан сарнайн цоморлиг – Ариун, энхрий байдлыг илтгэдэг

Лиш цэцэг

Лиш – Гайхшрал, эмэгтэй хүний хайр дурлал, зөвшөөрсөн санааг илтгэдэг.

Цагаан лиш – Энхрий, сайхан, гэмгүй байдал, ариухан дурлал, эмэгтэй хүний азын бэлгэ тэмдэг

Шар лиш – Татгалзах, чиний үйлдэл намайг гайхшруулж орхилоо гэсэн санааг илэрхийлдэг.

Улаан лиш – Бахархал эсвэл миний зүрх чамаас болоод өвдөж байна.

Час улаан лиш – Тогтворгүй байдал, олон зан

Ягаан лиш – Чамайг хэзээ ч мартахгүй

Судалтай лиш – Үгүй, татгалзах эсвэл чамтай байхыг хүсч байгаа ч харамсалтай нь хамт байж чадахгүй нь

Цэцгийн хэл

Нэг, гурав, тав, ес гэсэн сондгой тоогоор цэцгийн баглааг боодог нь уг хүндээ амьдралын эрч хүч, хөгийг бэлэглэдэг. Харин хоёр, дөрөв гэсэн тэгш тоотой цэцгийн баглааг өгдөггүйг бүгд андахгүй биз ээ. Цэцгийг өнгө болон тоо юуг илэрхийлдэг талаар сонирхоцгооё.

 

 

            Цэцэгсийн илэрхийлэл

Улаан алтан зул, лиш цэцгүүд “Би чамд хайртай” гэсэн утгыг илэрхийлдэг.

Сараана дэгжин байдлыг илтгэдэг.

Голт бор цэцгийг ганцхан удаа л хүнд бэлэглэдэг. Яагаад гэвэл энэ цэцэг нь зөвхөн анхны дурлалынх байх ёстой гэж үздэг.

Нил цэцэг-дассан сэтгэл, чи миний аз жаргал.

Цахилдаг – Би чамайг хүндэлдэг

Гэрийн хошингор – Намайг санаж яваарай

Сараана – Ариун, энхрий байдлыг

Лиш – Гэнэн томоогүй занг

Сарнай – Чи бид хоёр тэгш эрхтэй

Голт бор – Гэнэн залуу нас

Гэсэрт – Хайрын бэлгэдэл, тансаг байдлыг илэрхийлдэг.

Цагаан даль – Хамгаалалт, хүсэл биелнэ

Хөх ягаан даль – Бахархах, ганцаардлыг илтгэдэг

Усны сараана – Миний сэтгэл оргилж байна

Кактус – Тогтвортой эсвэл халуун дулаан байдлыг илтгэдэг

Май цэцэг – Чи миний амьдралыг чимдэг

Намуу цэцэг – Мөрөөдөл, чи үргэлж зүүдэнд үзэгддэг

Хонин нүдэн – Гэмгүй, үнэнч дурлал, эсвэл хэзээ ч чамд сэтгэлээ илчлэхгүй

Гамба – Сээтэгнэл, дур булаам байдлыг илэрхийлнэ

Алтан лицэх – Ялалт, өөрийн болгох санаа

Хонин зангуу – Үнэнч дурлал, дурсах эсвэл намайг битгий мартаарай

Хумсан цэцэг – Хатуу ширүүн байдал, зовлон, хардалт

Цахирмаа – Хайр, үзэсгэлэн гоо, сайхан бүсгүй. Хятадад олон хүүхэдтэй болох бэлгэ тэмдэг болдог.

Цээнэ – Аз жаргалтай амьдрал, гэрлэлт эсвэл ичимтгий зан

 

Бүсгүй та хайр, хүндлэлийн бэлгэ тэмдэг болсон цэцгийн баглаагаа хэр их хайрлаж, тордоно төдий чинээ урт амьдардаг. Гайхаж байна уу? Цэцгийн цоморлиг уддаггүй гэсэн бодлоосоо сал. Гоёмсог цэцгийн вааранд хийж, өдөр бүр усыг нь нэмж тордсон цэцэг тийм ч амархан хатаж хорчийдоггүйгээр барахгүй зарим нь жил тойрон өнгө үзэмжээ алддаггүй. Тэр ч бүү хэл үндэслэдэг. Үнэхээр хайр хүрмээр бас нандин биш гэж үү? Энэ бол таны тордолгоо, хайрын л хүч. Тиймээс технологийнх нь дагуу үржил шимтэй хар шороонд суулгаарай.  

1
Таалах
5
Хайрлах
1
Инээх
1
Бахархах
1
Уйтгарлах
1
Уурлах
Хариу бичих
Хариулт
Tylermor
2016-10-06 10:32:58
http://KJr439ucaNdjhbf.com <a href="http://KJr439ucaNdjhbf.com">http://KJr439ucaNdjhbf.com</a> http://KJr439ucaNdjhbf.com - http://KJr439ucaNdjhbf.com
Bear
2016-07-25 03:28:00
You've really imsrpesed me with that answer! http://hohkfyo.com [url=http://tujvsah.com]tujvsah[/url] [link=http://wfanpjbk.com]wfanpjbk[/link]
Denisha
2016-07-23 18:39:10
You've got it in one. <a href="http://gxquqozitx.com">Coud'nlt</a> have put it better.
Mahala
2016-07-23 12:29:54
You really saved my skin with this initrmaofon. Thanks! http://zidpivvq.com [url=http://ndnxgyq.com]ndnxgyq[/url] [link=http://olkxwwsfd.com]olkxwwsfd[/link]
Suevonne
2016-07-22 02:24:41
Holy <a href="http://jxwaehat.com">Toodel,</a> so glad I clicked on this site first!
Bono
2016-07-21 05:26:56
Ja wem sagst du das! Soooo laaaange ist gar kein Ausdruck, wenn man uuuunbedingt wissen möchte, wie die Geschichte weitergeht. Genau das habe ich mir auch vorgenommen, ich lese die Bücher noch einmal durch, bevor der dritte Band ankommt. Vielleicht höre ich auch die Hörbücher, die sind sehr unrsehalttam. Dir viel Spass beim erneuten Durchlesen