Гэр хорооллын дахин төлөвлөлт саадгүй үргэлжилнэ
UBS.MN NEWS
2016-05-16 11:08:17

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус наймдугаар чуулган 05 дугаар сарын 12-ны өдөр болж, нийслэлийн 2016 оны төсөвт өөрчлөлт оруулсан.   Улаанбаатар хотын энэ оны төсвийн нэмэлт өөрчлөлтүүдийн дотроос Гэр хорооллын дахин төлөвлөлтөнд зориулан 20 тэрбум төгрөг нэмж зарцуулахаар баталсан юм. Энэ талаар иийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн Засаг даргын Хот төлөвлөлт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нийслэлийн 2016 оны төсөвт өөрчлөлт оруулж гэр хорооллын дахин төлөвлөлтөнд зориулан 20 тэрбум төгрөг нэмж зарцуулахаар баталсан нь төсөлд оролцогч компаниуд, иргэдийн хүлээж байсан, анхаарал татсан шийдвэр боллоо” гэдгийг онцлоод гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил эрчимтэй үргэлжлэх бүрэн боломжтой болж байгааг хэллээ. Гэр хорооллоо дахин төлөвлөх ажилд зориулахаар нэмж баталсан хөрөнгийг 2015 оны төсвийн давж биелсэн орлого, ашиглаагүй үлдэгдэл, энэ оны урсгал зардлын хэмнэлтээс бүрдүүлжээ. Тухайлбал, 2015 оны төсвийн орлого давж биелсэнээс 11 тэрбум 159,9 сая, ашиглаагүй үлдэгдлээс 2 тэрбум 570 сая, энэ оны урсгал зардлын хэмнэлтээс 4 тэрбум 580 сая төгрөг зэргээс бүрдүүлсэн байна.

Нийслэлийн Орон сууцны корпорацийг хувьцаат компани болгон өөрчилж, Гэр хорооллын дахин төлөвлөлтөнд хэрэгтэй мөнгө босгох, үнэт цаас гарган зах зээлээс хүү багатай, хугацаа урттай хөрөнгө санхүү татах эрхтэй, шинэлэг менежменттэй болгохоор бэлтгэж байгаа гэдгийг дуулгалаа.

Нийслэлийн төсвийн 20 тэрбум төгрөг болон банкууд НОСК-ийн үнэт цаас худалдан авсанаар бүрдэх эх үүсвэр илүү хямд бөгөөд Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдол зэрэг хур асуудал бэрхшээл, хүн амын талаас илүү хувийн ая тухтай аж төрөх хүлээлт ихтэй хүсэл сонирхлыг дэмжих гарц шийдлүүдийн нэг болно.

Гурван жилийн өмнө эхэлж, хотын хүн хүн амын 9 хувь, нутаг дэвсгэрийн 14 хувийг хамарч, өнөөдрийн байдлаар 22 байршилд ид хэрэгжиж буй Гэр хорооллын дахин төлөвлөлтөнд нэмж зориулах хөрөнгө санхүүг ийнхүү шийдвэрлэлээ.

Гэр хорооллын дахин төлөвлөлт 22 байршлын 58 хэсэгчилсэн талбайд хэрэгжиж, айл өрхүүд өөрсдөө төсөл хэрэгжүүлэх компаниа олонхийн саналаараа сонгон шалгаруулж, дараа нь гэрээ байгуулан газраа чөлөөлж байна. Гурван жилийн өмнөөс 38 компани 8 дүүргийн 37 хорооны нутаг дэвсгэрийн 1500 га газарт 7374 айлын орон сууц барьж эхэлсэн юм. Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 2014 онд, 588, өнгөрсөн жил 1069 айлын шинэ орон сууц ашиглаланд оржээ. Өнөөгийн байдлаар 500 өрхийн 2100 иргэн хашаагаа байраар солиод байна. Энэ ондоо багтан гэр хорооллын хашаа байсан газарт 4044 айлын орон сууц ашиглалтанд орно. 2016 оны эхний хагаст буюу ойрын өдрүүдэд 1104 айлын орон сууц бэлэн болж, 4000 орчим иргэн шинэ байр руугаа нүүнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих
Хариулт
Kairi
2016-07-21 07:13:02
Salut Tit’Can I,Je le découvre, ton &ln0Oo;&absp;relooking »&#823q;un peut dire que t’as pas fait dans la facilité, pas fastoche à apprendre, ce texte…On sera plus cool, tous les deux,dans la chambre d’hôtel…Aie… tes copains, ils vont encore s’imaginer des trucs… ils ont vraiment les idées mal placées…BisousRoger