Аун Сан Сүү Чиг шинэ албан тушаалд томилно
Болд-Эрдэнэ Тэргэл
2016-03-31 15:29:58

Нобелийн энх тайвны шагналт, хүний эрхийн төлөө тэмцэгч, Мьянмарын Үндэсний Ардчилсан Лигийн тэргүүн Аун Сан Сүү Чи үндсэн хуулийн заалтын улмаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүй болсон билээ. Мьянмарын Үндсэн хуульд эхнэр эсвэл нөхөр мөн үр хүүхдүүд нь харийн орны иргэншилтэй бол төрийн тэргүүнээр сонгогдох эрхгүй байдаг юм. Аун Сан Сүү Чигийн нөхөр гадаад хүн байсны дээр үр хүүхдүүд нь Их Британий иргэншилтэй ажээ. Тиймээс ч түүний хувьд Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллах ямар ч боломжгүй байсан юм. Намын гишүүд дэмжигчид, журмын анд нөхөд нь мөн Мьянмарын ард иргэд ч Аун Сан Сүү Чиг төрийн тэргүүнээр сонгох хүсэлтэй байсан юм. Тиймээс ч Нобелийн энх тайвны шагналт, хүний эрхийн төлөө тэмцэгчид Ерөнхий сайдтай эн тэнцэхүйц эрх үүрэг бүхий улс төрийн албан тушаалыг бий болгохоор төлөвлөөд байна. Мьянмарын шинэ засгийн газар “Сайд нарын зөвлөх” эсвэл "Төрийн зөвлөх" гэх нэршил бүхий шинэ албан тушаалыг бэлтгээд байгаа ажээ. Ингэснээр Аун Сан Сүү Чи гадаад хэрэг, боловсрол, нийгэм, эдийн засаг мөн эрчим хүчний салбарыг удирдан ажиллах боломжтой болох юм байна. Мөн Мьянмарын Ерөнхийлөгчийн Тамгын газрыг ахлах юм байна.

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих
Хариулт
Kayden
2016-04-22 11:51:39
Haha. I woke up down today. You've chereed me up! http://uyodvjhg.com [url=http://thyhcwjljn.com]thyhcwjljn[/url] [link=http://qqdytlc.com]qqdytlc[/link]
Kenelm
2016-04-21 20:11:46
I have exactly what info I want. Check, please. Wait, it's free? <a href="http://tsvkhgajdf.com">Awseemo!</a>
Tessie
2016-04-21 11:57:25
The honsety of your posting shines through