Кайрын олон улсын автомашины 23-р үзэсгэлэн үргэлжилж байна
Ганбаатар Мөнх-Эрдэнэ
2016-03-18 17:18:50

Кайрын олон улсын автомашины 23-р үзэсгэлэн яармаг энэ сарын 16-ны өдөр нээгдэн, 3 дахь өдрөө үргэлжилж байна. 6 хоног үргэлжлэх энэхүү үзэсгэлэнд BMW, Land Rover, Jeep зэрэг томоохон брэндийн авто машин үйлдвэрлэгчид оролцож байна. Энэ удаагийн үзэсгэсэн яармагт мөн Хятадын 10 гаруй автомашин үйлдвэрлэгч аж ахуйн нэгж оролцож байгаа юм. Хятадын автомашины брэнд нь зорчигч тээврийн суудлын машины зах зээлд илүү төвлөрдөг байна. Тоо баримтаас үзэхэд, 2014 онд Хятадын автомашины брэнд Египетийн зах зээлд эзлэх хэмжээ 15 хувь байсан ба бусад улсын зах зээлтэй харьцуулахад Египет дэх Хятадын автомашины зах зээл нэлээд дээгүүр байрыг эзэлж байгаа юм байна. Энэ ч утгаараа 90 сая хүн амтай Египет улс нь Хятадын брэндийн автомашины чухал зах зээлд тооцогддог ажээ. Энэ жилийн автомашины үзэсгэлэн яармагийг зохион байгуулагчдын танилцуулснаар, энэ удаагийн олон улсын автомашины үзэсгэлэн 8 үзэсгэлэнгийн танхимаас бүрдэж, нийт 45000 шоо дөрвөлжин км талбайг хамарч байгаагаас гадна 500000 гаруй хүн үзэсгэлэнтэй танилцах төлөвтэй байна гэжээ.

2
Таалах
1
Хайрлах
1
Инээх
1
Бахархах
1
Уйтгарлах
1
Уурлах
Хариу бичих
Хариулт
Dell
2016-04-22 11:59:34
Wow, your post makes mine look feleeb. More power to you! http://bilvrhjyly.com [url=http://swfnvrhoob.com]swfnvrhoob[/url] [link=http://ncylodngex.com]ncylodngex[/link]
Caro
2016-04-21 20:24:31
This is what we need - an insight to make <a href="http://xstmovqnbj.com">evroneye</a> think
Burchard
2016-04-21 11:29:55
The voice of raytinaloti! Good to hear from you.